7. Алга болсон

6.2K 815 162
                                    

Инбиний царай огцом барайхыг харсан хаан "Пак авхай зүгээр үү?" гэсээр Инбинь рүү нэг алхам ойртоход

Инбинь "у-уучлаарай дээдсээ, б-би явж амарлаа, та ч гэсэн амар даа" гэж хэлээд шууд л гүйгээд явчихлаа.

Хаан түүнийг гэнэт яагаад зугтааж байгаа юм шиг хурдан алга болсныг ойлгоогүй ч араас нь явах гэснээ яагаад ч юм энэ удаад түүний хөл хөдөлсөнгүй. Тайван зогссоор үлдлээ.

Магадгүй саяхан Пак авхайтай ярилцсан дотоод бодол, өөрт заяасан хүч зэргийн тухай ярианаас болсон байж ч мэднэ. Үнэндээ өмнө нь энэ сэдвээр хэн нэгэнтэй ярилцах талаар бодож байгаагүй ч Пак авхай түүнийг тэвэрч тайвшруулсны дараа бүх зүйл хамаагүй дээрдсэн мэт сэтгэл ханасан сайхан мэдрэмжтэй инээмсэглэл дүүрэн өөрийн ордон руу алхлаа.

Магадгүй энэ шөнө хааны хувьд хамгийн амгалан сайхан шөнө байх бололтой. . .

====================

Хааны дэргэдээс улаан галзуу мэт гүйсээр хангалттай холдсон ч түүний бие ямар ч хяналтгүй хувирч байгаа нь Инбинийг үнэхээр их айлгаж байлаа. Бас энгийн үед хүн төрх эсвэл үнэг төрхөмдөө хувирахад ямар ч онцгой зовриур байдаггүй гэтэл энэ удаад бие нь дотроосоо шатаад байгаа мэт маш тавгүй бөгөөд өвдөлт дүүрэн мэдрэмж байлаа.

Нүд нь бүрэлзэн ийш тийш гуйван ордны дундах ханыг мөргөхөд хана тэр доороо цуурна.

Энэ байдлаараа ордонд байж болохгүй гэдгийг ухаарсан Инбинь эцсийн удаа өөрийгөө хянах гэж хичээн ордны өндөр хана дээгүүр ядах юмгүй дүүлэн гарч одлоо. Азаар шөнө болж ордон даяар амарч байгаа тул харуулын цэргүүд хаалганууд дээр байгаагаас өөр хүнгүй байсан болохоор Инбинийг гарч байгаа хүн харсангүй.

Ордноос гарсан даруйдаа шууд өөрийн орон гэр, ажил гэж хэлж болох сахиул ууландаа ирлээ. Ууландаа ирэхэд түүний бие арай дээр болох бөгөөд одоо ч согтуу эсвэл ямар нэг хортой шидэд өртсөн мэт тархи толгой нь манаран, биеэ авч явах чадвар муу байв.

Энгийн хүмүүсийн нүдэнд үл харагдах уулын агуй. Дотор нь ороход гэрэлтсэн шидэт ус оргилох бяцхан горхи, агуй дотор үзэсгэлэнтэй нахиалан ургасан олон ургамал, үзэсгэлэнт цэцэгс.

Энэ агуй энгийн хүний нүдээр хэзээ ч харж чадахгүй эгэлгүй сонин зүйлсээр дүүрэн аж.

Инбинь өөрийн амардаг сэнтий болох мөлхөө ургамлаар хучигдсан ор шиг том хадан дээр очин хэвтэхэд агуйн хананд ургасан байсан үзэсгэлэнт ягаан цэцэг хананаас хөндийрөн бяцхан хөл гэмээр тэмтрүүл шиг зүйл гарч ирэн агуйн ханаар гүйж байснаа гэрэлт устай бяцхан горхиноос өөрийн дэлбээг хумин ус хутгаад Инбинд хүргэж өгөв.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now