5. Хөгжилтэй шүү дээ

5.3K 715 88
                                    

Инбинийг өргөөнд нь хүргээд шууд оточ дуудлаа. Оточ түүнийг үзэн хэдэн газарт зүү тавиад тамир тэнхээ сайжруулах тан болон түүнд идүүлэх хоолны жор гаргаад өргөөг орхив.

Сун ахайтан Инбинийг асран сууна. Түүний бие одоо ч дээрдсэн юмгүй хамаг хөлс нь бурзайн уруул нь хатсаар ухаан нь орж гарна.

Хааны оточ үзсэн ч сүртэй үр дүн гараагүй тул Инбиний ордны ахайтан авхай нар яах ёстойгоо үл мэдэн дэмий л биеийг нь арчин жин тавьж сууна.

Оточ түүнд тан бичиж өгсөн ч Инбинь ууж чадахгүй асгаад байв.

Шинэхэн татварын ордонд албат нар нь амрах завгүй сандрах зуур тэдний ордныг хатан эхийн хүн ажиглаж байлаа.

==========================

Хааны амрах өргөө:

тайган "дээдсээ цаг орой болсон байна. Бас та хоёр шөнө дараалан судар уншлаа. Одоо хатдынхаа өргөөгөөр зочилж амарсан нь дээр биш гэж үү?" гэж асуухад

Хаан бага зэрэг чилсэн бололтой хүзүүгээ атгасаар "тэгье дээ"

Хааны тайган "өнөөдөр аль хатныхаа өргөөнд зочлох уу?"

Жунин "Пак татварын өргөөнд очих болно" хэмээлээ.

Хааны тайган "ойлголоо дээдсээ" хэмээгээд өргөөнөөс гарч ирэн "Пак татварын өргөө рүү явна. Дэнлүү болон бусад зүйлсээ бэлд" хэмээн тушаалаа.

Тушаал өгөөд удаагүй бусад авхай, тайган нар Кан тайганы өгсөн заавраар хөдөлж байхад нэг тайган нууцаар гүйж одлоо.

===========================

Их хатны ордон:

"хатантаан, хатантаан! хаан эзэн Пак татварын өргөө рүү явах гэж байна" хэмээн хатны өргөөний дотоод хаалганы цаана хүн ориллоо.

Аль хэдийн нойрсох гээд орондоо орсон байсан их хатан үсрэх шахан босож ирээд "хурдхан Мин отчийг дууд, Су тайган хурдан хааны өргөө рүү буц. Бас хааныг Пак татварын өргөө рүү орохын өмнө би хүн явуулна. Юу ч болоогүй мэт байгаарай" хэмээн тушаалаа.

Их хатны өргөөний хүмүүс үүрээ сүйтгүүлсэн шоргоолж шиг л ийш тийш гүйлдэж эхэллээ. . .

=========================

Эзэн хааны цуваа Пак татварын ордны төв хаалга дээр ирэх мөчид "хаатаан, эрхэм дээдсээ их хатан ухаан алдаж унасан байна. Яг одоо оточ нар түүнийг үзэж байна гэнэ" хэмээн нэгэн тайган гүйж ирлээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now