22. Заавал зочлох болох нь

5.8K 748 106
                                    

Инбинь инээмсэглэн "дээдсээ" хэмээн таатай гэмээр зөөлөн дуу алдахад

Хаан түүн рүү нүүрээ ойртуулаад "хатан та үнэхээр надтай уулзах гэж гарч ирэхгүй гэсэн бодолтой байсан юм уу? нэгэнт баригдсан байж өдөр бүр гарч ирэхгүй яасан юм?" хэмээн асуулаа.

Түүний нүүрэнд дэндүү ойрхон байх хааны уруул руу ширтсээр шүлсээ залгин "б-би мэдээж гармаар байсан ч өргөөнд Шин хатан зочилж ирээд өдөржин ярьж өнжсөн" хэмээн хариуллаа.

Хаан түүний байдлыг ажигласан бололтой үл ялиг инээмсэглээд "Шин хатан тэгвэл бидэнд саад болсон байх нь ээ? шийтгэх ёстой юм байна" хэмээн тоглоом хийсээр Инбинь рүү дахин ойртоход тэдний амьсгал бие биедээ мэдрэгдэх хэмжээнд дэндүү ойр болчих нь тэр.

Инбинь нүдээ байдгаараа томруулсаар амьсгалаа түгжиж орхилоо.

Хааны инээд өрөөнд хадан хойш суугаад "хатан таныг ухаан алдаад уначих байх гэж санаа зовох юм. Ойртох бүрд амьсгалаа түгжээд байвал хаан би хатандаа санаа зовоод үргэлж алсаас ширтэх болох нь" хэмээн мушилзахад

Инбинь амьсгалаа аажмаар гараад "т-та л гэнэтийн үйлдэл хийхгүй бол би зүгээр байна" хэмээн доош харахад

Хаан түүнийг өөртөө татан тэврээд "тэгж чадахгүй нь дээ, хатан та л дасах болж дээ" хэмээн инээмсэглэсээр Инбиний нүд рүү ширтэнэ.

Инбинь "та бүр эргээд ирсэн юм уу? дахиж ордноос гарах уу?" гэж асуухад

Жунин "өглөө эргээд гарна. Ордны гадна зохицуулах ажил байгаа"

Инбинь "тэгвэл та нууцаар орж ирж ээ?"

Жунин "тийм ээ, энэ шөнө л... баруун ордны хамгаалагчид болон, энэ ордны ахайтан авхай нараас бусад хүн мэдэхгүй" хэмээн инээмсэглэлээ.

Инбинь энэ удаад илүү зоригтой байхаар шийдсэн бололтой хааны энгэрт наалдан тэврэхэд, хаан тааламжтай нь аргагүй түүний нурууг илбэн энхрийлэх аж.

Тэд хэсэг тэврэлдэн суув. Ойр зуурын энгийн шахуу яриа хүүрнэж суусаар хэн хэн нь цаг орой болсон гэдгийг анзаарав бололтой бие биеэсээ холдлоо.

Инбинь "та зоог барьсан уу? би асуугаагүй юм байна"

Жунин "зоогоо барьсан, санаа зоволтгүй"

Инбинь "ядарч байгаа байх, одоо нойрсох хэрэгтэй" хэмээн дээш босон хөгжлөө сөхөхөд хаан ч бас даган дээш бослоо.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now