29. Сарны тахилга

4.8K 763 47
                                    

(Уншигчаас ирсэн зураг тул / ↑ / заавал оруулмаар санагдлаа. Ийм хөөрхөн үнэг болгочихсон зөндөө олон зураг өгсөнд баярлалаа💕)

================================================

Хүн бүрийн гайхан магтаад байсан онцгой саран тэнгэрт мандахад хааны ордноос эхлээд харцын гэр бүл хүртэл бүгд л унтахыг умартан гадаа гарцгааж сарыг харж байлаа.

Үнэхээр л өмнө нь мандаж байсан саруудаас тэс өөр илүү том илүү тод гэрэлтэй мэт...

Шөнө атлаа өдөр шиг л гэрэлтэй гайхалтай шөнө болж байлаа.

Хааны ордон:

Өргөх бичгүүдтэй танилцан суусаар нэлээд оройтсон хаан эзнийг ажлаас нь хөндийрүүлэх гэсэн мэт хааны тайган өргөөний том лааг унтрааж орхилоо.

Хаан бага зэрэг гайхсан янзтай дээш хараад "яаж байна аа?" гэж асуухад

Хөгшин тайган тайвнаар инээмсэглэн "цаг орой болжээ эрхэм дээдсээ. Та одоо амрах хэрэгтэй. Эдгээр өргөх бичгүүд агаарт уусаад алга болохгүй нь мэдээж, тиймээс маргааш дахин харна уу? Тэгээд ч өнөөдөр олон зуун жилд ганц тохиодог гэгдэх онцгой сар мандсан байна. Та ядаж сарыг ажиглаж алжаалаа тайл л даа" хэмээн ятгалаа.

Хааны бие нэлээд чилсэн бололтой гараа алдлан сунайгаад "нээрээ тийм орой болчихсон гэж үү? бас тийм сайхан сар мандсан хэрэг үү?" хэмээхэд

Хаан тайган "тийм ээ эрхэм дээдсээ, маш том бас тод гэрэлтэй үнэхээр л ховор үзэсгэлэнтэй сар мандсан байна. Гадаа дэнлүүгүй явсан ч ойр орчин сайн харагдахаар үнэхээр онцгой шөнө байна эрхэм дээдсээ" гэж хэлэхэд

Хааны сониуч зан хөдөлсөн бололтой "тийм онцгой сар байсан хэрэг үү? алив гаръя" гэсээр шууд өргөөнөөс гарлаа.

Ордноосоо гарсан даруйдаа сарыг алмайран харах хаан, хэсэгхэн хугацаанд сарнаас нүдээ салгахгүй ширтсээр их л таашаасан харагдана.

Жунин "хөөх үнэхээр онцгой сар байна шүү. Ийм сайхан сарыг өмнө нь хараагүй юм байна. Ёстой л нөгөө уран зураг шиг сар бус уу" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэнэ.

Тайган "сайхан үдэш байна. Эрхэм дээдэс хаана амрах уу? Пак хатны өргөө рүү явах уу?" хэмээн асуухад

Жунин сар луу ширтсэн хэвээр "уг нь Пак хатантай хамт харсан бол үнэхээр сайхан сар байна. Гэхдээ бидэнд ярилцсан зүйл бий. Өнөөдөр би Шин хатны өргөөнд хонох болно. Тийшээ явцгаая" хэмээгээд шууд түрүүлээд явчихлаа. Хааны албатууд сандран түүний араас хурдхан алхана.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang