30. Ила

4.9K 779 191
                                    

Их өглөгийн шөнө болж өнгөрснөөс хойш яг нэг сар болж байна. Инбинь өөрийн хайр ивээлээ харамгүй тарааж, түүний эзэмшилд байх ан амьтад, ургамал бүгд одоо эрүүл саруул улам бүр цэцэглэн ургаж, өсөж үржиж байгаа тул ойрын үед уул руугаа явах шаардлагагүй бараг л энгийн хүн шиг байгаа.

Түүний анхаарч байгаа ганц зүйл нь хаан болж. Өдөр ирэх тусам түүнд татагдаж. Түүнтэй хамт байхад үнэхээр их аз жаргалыг мэдэрдэг болсон болохоор хаантай хамт энд үлдэж, хүмүүсийн адил хөгширч, өтөл болтлоо хааны дэргэд байхыг хүснэ. Гэвч энэ тийм амархан бүтэх асуудал биш тул яаж энгийн хүн шиг болох вэ? гэдэг асуулт өдөр бүр түүнийг шаналгаж байлаа.

Өмнө нь хүн болсон савдаг байдаг үгүйг судалж, сураг ажиг тавих боловч тийм зүйл хэзээ ч болж байгаагүй бололтой нааштай мэдээ лав дуулсангүй.

Ямар ч байсан түүнд хугацаа их бий, бүр болохгүй бол аав дээрээ очиж гуйна хэмээн бодсоор хүн болох аргаа нууцхан хайсан хэвээр. . .

=====================================

Инбинийг өргөөндөө сууж байтал өргөөнийх нь гадаа бөөн дуу чимээ болж байгааг анзаарлаа. Өдрийн цагаар тэр тусмаа хатны өргөөний гадаа ийм их дуу чимээ болох нь ховор үзэгдэл тул нэлээд гайхсан байдалтай өргөөнөөс гарав.

Түүнийг гарахад ордны шивэгчид, авхай, ахайтан нар гээд л бүгд л ийш тийш гүйлдэн хол толгой нь олдохгүй юмнууд Инбинийг анзаарсан ч шинж алга.

Инбинь "ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ?" гэж өндөр дуугаар асуухад гүйлдэж байсан бүх хүмүүс байрандаа зогсон хурдхан толгой бөхийлөө.

Инбинь "яаж байгаа чинь энэ үү? намайг үл тоогоод байгаа хэрэг үү?" гэж асуухад

Шадар ахайтан "өршөөгөөрэй эрхэм дээдсээ, өглөөнөөс хойш нэг шувуу манай өргөөнд орж ирчхээд гардаггүй ээ. Тэгээд л бид барих гэж оролдож байлаа. Тэр үнэхээр хурдан нисдэг болохоор бид барьж чадахгүй байна"

Дэд ахайтан "зөнд нь үлдээе гэхээр өглөөнөөс хойш тасралтгүй жиргээд салахгүй юм"

Ахлах авхай "уг нь шувууд жиргэх таатай байдаг шүү дээ. Гэтэл энэ шувуу үнэхээр чихэнд чийртэй муухай жиргэх юмаа. Тэгээд л бид хатан таны амгалан байдал алдагдахаас өмнө барьж авах гэсэн юм"

Миёоны нүд томрон "т-тэр байна, тэнд буучихсан байна. Үнэхээр сонин шувуу. Хошуу нь бусад шувуудынхаас тэс өөр"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now