83. Цасангоо шиг...

4.5K 779 113
                                    

"бэлэн үү?" гэсээр Инбиний өрөөний хаалга нээгдэхэд

Инбинь "тийм ээ бэлэн" гээд инээмсэглэл тодруулна.

Жунин "явцгаая"

Инбинь "гэхдээ яг хаана очих юм? яагаад заавал ийм хувцас өмс гэсэн юм?"

Жунин "нууц очоод мэдээрэй, бидний анхны болзоо шүү дээ"

Инбинь "хоёр дахь гээч"

Жунин "нээрээ тийм л дээ, сургуулийн талбайд"

Инбинь инээмсэглэн "тийм ээ" гэсээр толгой дохилоо.

Жунин "явцгаая" гээд Инбиний гараас хөтлөн өрөөнөөс нь гарахад Сэүнтэй таарчих нь тэр.

Сэүн гайхсан янзтай том харснаа "та хоёр гарах гэж байгаа юм уу?" гэж асуув.

Жунин "тийм ээ, бас оройн хоолоо идэж байгаарай. Бид хэзээ ирэхээ мэдэхгүй байна" гэхэд

Сэүн аав руугаа харан жуумалзаад "ажиглаад байхад хотоос гарах гэж байгаа бололтой. Болгоомжтой яваарай, ойрд таны машин эвдрээд байгаа шүү" гэсээр нүдээ ирмэлээ.

Жунин ч бас юм хэлсэнгүй мушилзаад өнгөрлөө.

Энэ дунд юу ч анзаараагүй хүн нь мэдээж Инбинь. Тэр хаашаа явахаа одоо хүртэл тааж ядан зогсоно.

Сэүн "баяртай, болгоомжтой яваарай. Ажилдаа санаа зоволтгүй шүү. Хээр хөдөө машин эвдрэх юм бол хонож өнжөөд тайван засаад аюулгүй байдлаа сайн хангаж байж явах нь дээр шүү" гэх зэрэг үгсийг хэлсээр үлдлээ.

Тэд гэрээс гаран машинд суухад хот дотор унадаг машин нь бус өөр том машин байв.

Инбинь "хөөх ийм машин бас байсан хэрэг үү?"

Жунин "тийм ээ, нэлээд олон машин байгаа"

Инбинь "гоё юмаа, би машинд дуртай боловч унаж чаддаггүй"

Жунин "заалгамаар байна уу?"

Инбинь гараа савлан "үгүй дээ, хэрэггүй. Би үнэхээр чаддаггүй юм. Жолооны сургалтад хоёр гурван удаа сууж байсан тэгсэн хэрнээ сураагүй. Хажууд өөр машин гараад ирвэл шууд сандраад юу хийхээ мэдэхээ байчихдаг юм. Магадгүй би жолооч биш зорчигч байх ёстой хүн байх" гэсээр бага зэрэг санаа зовсон бололтой доош харлаа.

Жунин инээмсэглэн "зүгээр дээ, бидний очих газарт машин байхгүй. Чи тэнд унаж болно"

Инбинь "харин л дээ, тийм сайхан санаа шиг санагдахгүй л байна" гэсээр үл ялиг инээмсэглэлээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon