24. Хэргээ хүлээ!

4.9K 810 188
                                    

Инбинь "би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Би яасан гэж хатныг хорлох юм? намайг хорлосон гэх баталгаа чинь хаана байгаа юм?"

Их хатны өргөөний шадар ахайтан "хатан та өдөр манай өргөөнд ирж их хатанд амттан үлдээгээд явсан биз дээ? тэр амттанаас чинь манай өргөөний авхай амсаад газар дээрээ амиа алдлаа. Яаж ийм зүйл хийж чаддаг байна аа? хатан таныг ийм аймшигтай хүн гэж бодсон бол тэр амттаныг авахгүй байсан юм" гэх нь тэр.

Инбинь "юу яриад байгаа юм? би их хатны өргөөнд очоогүй!"

Их хатан санаа алдсаар "хатдын ил далд тэмцэл их байдаг ч арай ч иймдээ тулсан гэж бодсонгүй. Гэгээн цагаан өдрөөр өөрөө хор бариад очиж байдаг. Ээж тантай хэсэг ярьж суугаад оройтсон минь амийг минь аварлаа. Хэрвээ өглөө танд бараалхаад шууд өргөөндөө очсон бол түүний өгсөн амттаныг өөрийн биеэр аваад зогсохгүй баярласандаа шууд идэж үзэх байсан биз"

Хатан эх толгой дохин "тийм шүү, ийм улаан цагаандаа гарсан алуурчин гэж яаж мэдэх билээ. Хатан та надтай ярьж саатдаг чинь болсон байна" хэмээн сүрхий царайлна.

Их хатан "Пак хатныг манай өргөө рүү орж байгааг ордон даяараа харсан. Тэр бүү хэл надад тусгайлан бэлэг болгож амттан үлдээсэн гэдгийг ч манай ордныхон бүгд баталж байгаа. Ийм байхад хэргээс мултрах гэж худал үг хэлээд хэрэггүй. Нэгэнт нүгэл чинь ил болсон тул хаан төрийн хууль цааз ямар байдгийг үзүүлэх хэрэгтэй"

Хатан эх "тийм шүү, их хатны үнэн. Улсын эхийг хөнөөх гээд гэгээн цагаан өдрөөр өөрийн биеэр очиж байгаа хүн цаашдаа хөгшин намайг ч нүд ирмэхгүй хорлох бус уу"

Их хатан "хатдыг алдаа гаргах бүрд ээж та хэт зөөлөн ханддаг. Үүнээс чинь болоод энэ муу дорд амьтад давран бүдүүн зүрх гаргаж байгаа хэрэг. Төрийн хууль ямар гэдгийг мэдрүүлж үнэн зөвөөр шийдэж өгөхийг мөхөс хатан би хичээнгүйлэн гуйж байна"

Хатан эх "санаа зоволтгүй, нүгэлт эмийг сайтар эрүүдэн шүүх болно. Пак хатныг байцаан шийтгэх газар руу аваад яв" хэмээн өндөр дуугаар тушаалаа.

Цэргүүд Инбинийг хоёр талаас нь сугадан авч явах гэхэд Шин хатан тэдний урд хаан зогслоо.

Хатан эх хөмсөг зангидан "яаж байгаа чинь энэ үү?"

Шин хатан маш их сандарсан харагдах ба "н-надад нэг зүйл хачин байна"

Хатан эх "юу юм?"

Шин хатан "их хатан хэлэхдээ Пак хатныг өглөөний бараалхал дуусаад ордонд нь очиж хортой амттан өгсөн гэсэн"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now