21. Сайхан цай

6.1K 787 127
                                    

Хаан, Жунин, Хёнсог гээд олон янзаар дуудаад байна гэж байсан. Хёнсог нь мэдээж хааны түр ашиглаж байгаа хуурамч нэр нь болж байгаа юм.

Харин Жунин, хаан гэж ээлжилж байгаа нь хааны үйлдэл, бодол дотоод зүйлийг бичихдээ хаан гэж бичээд энгийн үг хэлж байгаа хэсэг дээр нь зүгээр эзэн биеийг нь төлөөлүүлж жинхэнэ нэрээр нь явж байгаа шүү.

Аан бас Чэнийг сарьсан багваахай юм уу? гээд андуураад байна. Чэн Инбинийг үнэг байхад нь шоолоод гахай гээд байдаг шиг Инбинь бас зүгээр л Чэнийг сарьсан багваахай гэж дуудаж байгаа гэдгийг ойлгоод уншаарай.

==========================

21-р хэсэг:

Инбинь ичингүйрэн доош ширтсээр инээмсэглэн толгой дохиход хаан түүний үсийг зөөлөн илбээд цааш эргэн явлаа. Хааны бараа тасрах хүртэл түүний араас инээмсэглэн ширтсээр. . .

Хаанд үнсүүлэх хэсэгхэн хоромд хажууханд нь  ах нь дуулж байгаа гэдгийг ч мартчихсан зүрх нь хэзээ ч цохилж байгаагүйгээрээ хурдан цохилж, анх удаа ийм ихээр догдлох мэдрэмжийг амталж байгаа нь энэ. Хаан аль хэдийн явсан тул одоо л бодит байдалдаа орон ахаасаа ичих шиг болов. Ах руугаа харж чадахгүй халуу шатах хацраа даран инээмсэглэсээр эргэн ордон руу давж ордог хана руугаа явж байтал хашаан дээр суун дуулж байсан ах нь дууныхаа үгийг өөрчлөн:

Царай муутай гахай энгийн хүнд дурлаж гэнэ.

Цайлган төрх гаргаад эр хүнд ойртож гэнэ.

Ааш муутай гахай эр хүн урхидах гэж эгдүүтэй аашилж

Анхны үнсэлтээ аваад алим шиг болтлоо улайж гэнэ.

Харанхуй шөнө ч харагдахаар улайсан харцаа дарсаар

Хараа сайтай ахаасаа нуугдаж ядан явж байна гэнэ.

Догдолсондоо түргэн цохилох зүрхийг чинь

Долоон уулын цаанаас ч сонсож чадахаар байхад

Дэндүү их хичээж байна даа тэнэгхэн гахай минь

ммммм ичимхий гахай

Идэмхий гахай

Ааштай гахай

Арзгар гахай. . .

Адай даа миний дүү дээ

хэмээн чангаар дуулах нь Инбиний ичиж байсан мэдрэмжийг бүр нэмээд зогсохгүй уурлуулж орхилоо. Хацраа даран доош хараад явж байсан Инбинь огцом дээш харан хөмсөг зангидахад түүн рүү харан байдгаараа малийсаар дуулах ах нь:

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now