48. Цээртэй ханбуг

5.3K 875 204
                                    

Аадар бороо асгарч хувингаар цутгах мэт ихээр орж эхлэхэд талбайд хүмүүс бүгд ийш тийш гүйлдэн алга боллоо.

Мин хатан "хатнаа өргөөнд нь оруулсан нь дээр байх" гэж Инбиний шадар ахайтанд хандаж хэлээд яваад өглөө.

Шадар ахайтан яах учраа олохгүй байгаа бололтой нулимс нь цийлгэнэн зогсоно.

Инбинь "гуйж байна битгий үхээрэй, гуйж байна" хэмээн амандаа давтана.

Шадар ахайтан "хатантаан, Миёон аль хэдийн амьсгал хураачихсан байна. Гадаа суугаад байж болохгүй ээ өргөөндөө очих хэрэгтэй" гэж аргадах маягтай хэлэхэд

Инбинь сонсоогүй мэт уйлж сууснаа гэнэт ухаан орсон бололтой "ахайтаан та намайг аргалж байгаарай, би явлаа" гэж хэлээд Миёоныг хоёр гар дээрээ өргөн гүйлээ.

Дэндүү их цус алдсан болохоор Инбиний гүйх замыг даган цус ус холилдон улаан зам татуулна.

Энэ хүчтэй аадар борооноор гадагш цухуйх нэг ч хүн байсангүй. Ордон яг л хүнгүй хоосон мэт харуулын цэргүүд хүртэл энд тэнд бүгэн нуугдсан байв.

Инбинь Миёоныг тэвэрч гүйсээр ордноос гаран шууд ууландаа ирлээ. Өөрийнхөө агуйд оруулан мөлхөө ургамлаар хучигдсан ор мэт том чулуун хадан дээр тавиад хэрдээ л эмчлэх гэж хичээнэ.

Алтан үсээ өгч, агуйн шидэт цэцгүүдийн тоосонцрыг түрхэж. Гэрэлтдэг уснаас ч уулгаж үзлээ ямар ч өөрчлөлт гарсангүй. Дэмий л сандарч уйлсандаа ах нарыгаа дуудан агуйд байдаг шидэт хонхон цэцгийг зай завсаргүй дуугаргана.

Ах нар нь хол ойрын зайнаас хамааран ээлж дараалан агуйд ирлээ.

Жундэ "юу болсон бэ?? энэ аадар бороо чиний-" гэсээ амьгүй болсон Миёон руу харан хөмсөг нь зангирсаар санаа алдлаа.

Хэсэг хугацааны дараа Минсок, Чанёол хоёр орж ирэв.

Бас л юу болсон талаар лавлан асуусаар орж ирсэн ч Миёоныг хараад бүгдийг ойлгосон байлаа.

Хамгийн сүүлд Бэкхён орж ирэв.

Инбинь одоо ч уйлсан хэвээр "гуйж байна түүнд туслаач, түүнийг зүгээр болгоод өгөөч. Бусад ах эгч нар хаана байна аа? та нарын ядаж нэг нь тусалж чадна биз дээ?"

Чанёол "дайнаас үүссэн эмх замбараагүй байдлыг засах гээд бүгд завгүй байгаа.Ирэх боломжтой нь бид нар байлаа. Гэхдээ шивэгчин чинь үхчихсэн байна"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now