58. Есөн сүүлт үнэг

5.9K 870 129
                                    

Сайд нар их хатны суудал удаан хоосон байж болохгүй хэмээн хааныг шахаж эхэлсэн байв. Хааны хувьд их хатан болгосон хүн бүр нь хар бараан зүйлтэй хутгалдаад байхаар энэ суудалд аль ч хатнаа суулгахыг үл хүснэ. Гэвч улсын хууль цааз өөр тул заавал их хатан байх ёстой үүнийг хаан яаж ч хойшлуулаад өөрчилж чадахгүй.

Олон хоног сайд нарын шахалт шаардлагыг сонсоогүй мэт гүрийсээр эцэст нь нэг юм шийдвэр гаргалаа. Хатдын зэрэг дэвийн дагуу Мин хатныг их хатанд заллаа.

Хааны хувьд их хатны суудал хамгийн харуусал дүүрэн суудал тул Мин хатныг их хатанд өргөмжлөхдөө хүртэл сэтгэл санаа дундуур байсан юм.

Ордны хуулийн дагуу хааны зарлиг гарч Мин хатан албан ёсоор их хатан болов.

===============================

Гэрэлт сувд өргөө:

Хаан эзэн чимээгүй суусаар Инбинь түүнийг тэврэхэд хаан сэтгэлээ нээн ярьж эхлэв.

Жунин "их хатны суудал яг л хараалтай мэт хатдыг минь ар араас нь авч байна. Болдог бол энэ суудалд хэнийг ч суулгамааргүй зүгээр л хоосон чигээр нь хаямаар байна. Гэтэл сайд түшмэд нарын шахалт хэрээс хэтэрсэн тул өөр арга байсангүй" хэмээн санаа алдлаа.

Инбинь хааныг тэврэх тэвэрлээ салган гараас нь атгаад "хараалтай суудал гэж байдаггүй юмаа. Түүн дээр сууж байгаа хүмүүст өөрсдөд нь асуудал байгаа хэрэг. Өмнөх их хатад хэн хэн нь шуналдаа хөтлөгдөн буруу зүйл хийсэн. Энэ удаад Мин хатан тэгэхгүй байхаа. Би түүний талаар сайн мэдэхгүй ч та түүнийг сайн мэддэг шүү дээ. Таныг түүнтэй их ярилцдаг гэдгийг мэднэ" хэмээлээ.

Хаан үл ялиг санаа алдаад "тийм ээ бид яг л найзууд шиг" гэснээ өөрийгөө шоолох мэт инээгээд "өөрийнхөө хатныг найз гэж хэлдэг хачин хаан надаас өөр байхгүй байх. Гэхдээ л энэ ордонд найз шиг минь надтай ярилцаж миний гэсэн бүгдэд миний өмнөөс санаа тавьж өгдөг хүн байгаа юм"

Инбинь "та тушаалаа буцаах хэрэгтэй байх"

Хаан гайхсан янзтай түүн рүү том хараад "түүнийг их хатан болсон нь таалагдахгүй байна уу?" гэж асуухад

Инбинь толгой сэгсрэн "үгүй дээ, түүнийг хэлээгүй. Хүү төрүүлж өгсөн хатнаа их хатан болгоно гэдэг зарлигаа буцаасан нь дээр гэж бодож байна. Их хатны суудал бат бөх тогтвортой байж л түүн дээр суусан хатад эрх мэдлийн төлөө шунахгүй. Бас хортой цай шиг хэрэг дахиж гарахгүй байх" гэхэд

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now