61. Үйлийн үр

6.3K 935 305
                                    

Инбинь амьсгал хураагаад хэд хонов. Хаан түүний дэргэдээс алхам ч холдсонгүй. Амьгүй болсон биеийг нь тэвэрсээр хагас ухаантай мэт сууна. Ордон даяар Пак хатан насан өөд болсон гэдгийг мэдсэн ч түүнийг чухам хэн байсан яаж үхсэн талаар мэдээгүй ба төрсний дараа бие нь чилээрхүү байсан тул насан өөд болсон хэмээн Чусон даяар мэдээ тараасан тул бүх хүмүүс тэгж бодож байгаа билээ.

Хааны өргөөний ахлах тайган, Инбиний өргөөний шадар ахайтан нар л үнэнийг мэдэж байгаа тул хаан эзнийг асран цааш амьдрах дэм өгөх гэж хичээнэ. Бас хатан насан өөд болсон гэж зарлаад олон хонож байгаад оршуулах ёслол болохгүй байгаад хүмүүс гайхаж байгаа тул хаан эзнийг ятгаж өөд болсон хатныг нутаглуулах талаар гуйсаар.

Гэвч хаан эзэн түүний амьгүй болсон биеийг бүтэн өдөржин тэвэрч гашуудан суухаас өөр зүйл хийсэнгүй. . .

Хатан эгэл бус тулдаа би цогцос нь ялзарч муудахгүй хэвийн байгаа болохоос энэ олон хоног үхсэн хатнаа тэврээд сууж байгаа гэвэл бүх хүн хаан эзнээс айж жигших нь мэдээж.

Энэ тал дээр нууцлах гэж хааны тайган, Инбиний өргөөний шадар ахайтан нар их л зүдэрч байлаа. . .

===============================

Нийслэлд байдаг Минсокын гэрт Инбиний ах нар цугларсан байв. Мэдээж бүгд Инбиний өөд болсон бас хэн түүнийг хөнөөсөн талаар мэдэх тул бүгдээрээ уур хилэн дүүрэн сууна.

Кёнсүү "хүмүүсийг үзэн ядах сэтгэл минь улам их төрж байх чинь, яг одоо Ким Жуниныг хөнөөцгөөе" гэсээр царайны хувиралгүй шахан ширтсээр зогсоно.

Кёнсүү "хүмүүсийг үзэн ядах сэтгэл минь улам их төрж байх чинь, яг одоо Ким Жуниныг хөнөөцгөөе" гэсээр царайны хувиралгүй шахан ширтсээр зогсоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чанёол "хайртай дуртай үхлээ хатлаа гэж байсан нь хэзээ билээ. Гэтэл өрөвдөлтэй дүү минь хайрлаж байсан залуугийнхаа гарт алуулах ч гэж дээ"

Минсок "хаан угаасаа ан хийх сонирхолтой, гэтэл гай болж Инбинийг үнэг болчихсон явж байхад нь харчихсан хэрэг. Түүнээс Инбинийг гэж мэдсэн бол яахан хөнөөх билээ. Бүгдийг нууцалсан нь буруу боллоо"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now