31. Хичээл байгаа

5K 775 91
                                    

Үнэхээр гэнэтийн мэдээ байсан болохоор хаан Инбинь хоёулаа дээш босон унтлагын ханбугтай байгаагаа үл хайхран сууна.

Хаан эзэн инээмсэглэн "сайхан мэдээ байна"

Инбинь "хөөх, тэр удахгүй ээж болох нь ээ??" гэсээр инээмсэглэхэд

Хаан нэлээд чанга инээгээд "тэр аль хэдийн ээж болчихсон. 4-р гүнжийн ээж" хэмээн тайлбарлалаа.

Инбинь "нээрээ тийм л дээ, би зүгээр л баярлаад л... Анх удаа хөл хүнд болсон найзтай болж байна л даа. Ер нь хүүхэд яг яаж гардаг талаар сайн мэдэхгүй л дээ" гээд нэг доор маш олон зүйлийг хэлж орхилоо.

Хаан түүнийг өхөөрдсөн бололтой чанга инээсээр хоёр хацраас нь барин уруул дээр нь зөөлөн үнслээ. Инбинь нүдээ анин хааны өөдөөс үнсэж байгаад гэнэт хааны тайган байгааг санасан мэт хааныг түлхлээ.

Жунин "яасан бэ?"

Инбинь "Кан тайган байхад чинь" гээсээр доош харлаа.

Жунин "Кан тайган гарч бай, би удахгүй гарлаа. Шин хатны өргөөнд очно" гэхэд

Инбинь "би бас" гээд хэлчихлээ.

Кан тайган "ойлголоо, дээдсүүдийг хүлээж байя" гэсээр гараад явлаа.

Инбинь хаан руу харан "б-би дараа очъё доо, нөгөө хэт догдлоод л. Та хоёр хамт байх ёстой байх" гэсээр чимээгүй болоход

Хаан түүний хацар дээр үнсээд "хамт явъя, Шин хатан та хоёр дотно юм чинь тэр лав баярлах байх. Тэгээд ч өлсөөд байна. Шин хатны өргөөнд өглөөний зоогоо барьж болох юм" гэхэд

Инбинь "тэгье дэмжиж байна" гэсээр толгой дохилоо.

=========================

Хаан Инбинийг хөтлөн алхах бөгөөд энэ зураглалд ордны албатууд аль хэдийн дассан гэж хэлж болно. Анх бол мэдээж бүгд гайхаад л хаан болон Инбиний талаар шивнэлдэж, цуу яриа болгон тараадаг байсан. Харин одоо бол энэ энгийн үзэгдэл болсон.

Хаан бусад хатдаа хөтөлж, хамт алхдаггүй хэрнээ Инбиньтэй явж байхдаа үргэлж гараас нь хөтөлж дотно байдаг. Тиймээс ордон даяар Инбинийг хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Бусад хатад ч үүнийг мэддэг болоод удаж байна.

Мөн Чусонд улсдаа ч хааны хамгийн хайртай хатан хэмээн алдаршаад байгаа билээ. Хаан өөрийн хайраа бүх хатад даа харамгүй өгдөг боловч Инбиньд хандах хандлага нь тэс өөр байдаг нь хүмүүсийг багагүй гайхшруулдаг. Бас Инбиньтэй байгаа хаан энгийн үеэс илүү жаргалтай, инээмсэглэл дүүрэн болдог нь нууц биш юм.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora