34. Ээж

4.9K 748 78
                                    

Наран саран ээлжилсээр хорвоогийн өдрүүд хөвөрсөөр, хааны ордонд ирээд чамгүй урт хугацааг өнгөрөөж орчлонгийн эрээнтэй бараантай олон зүйлийг нүдээр харсан Инбинь өмнөх шигээ бүх зүйлд хөнгөн сэтгэл хөдлөлөөр хандах бус хүний ертөнц түүний учир зангилааг бага сага гадарлаж эхэлж байгаа билээ.

Түүний төсөөлсөн хүний ертөнц амттан шиг чихэрлэг байгаагүй ч энэ ертөнцөөс олж авсан хайр дурлал нь амттан мэт чихэрлэг тансаг байсанд одоо ч баярладаг ба хааны ордонд ирж энгийн хүн шиг амьдрах шийдвэр гаргасан даа харамсаж байгаагүй.

Одоо бол зүгээр л зүрх сэтгэлийг нь булаасан жинхэнэ хайрын эзнийхээ дэргэд энгийн хүн мэт хөгширч нэгэн насыг хамт үдэх хүсэлтэй болсон. Өдөр бүр энэ нууцхан мөрөөдөл дундаа басхүү түүнд хүрэх арга замыг хайна.

==========================

Хаан эзэн Инбинь хоёр хамтдаа ордны цэцэрлэгээр алхана. Энэ бүхэн тэдний хувьд энгийн өдөр тутамд хийдэг зүйл болсон хэдий ч ингэж алхаж байхдаа л илүү дотно болж бие биеийнхээ тухай ярих боломж олддог тул Инбинь энэ болзоонд хамгаас илүү дуртай.

Бараа бологчдоо үлдээгээд хоёулхнаа алхдаг болохоор бүр онцгой байдаг байж мэднэ.

Жунин "Би эндээс холгүй байдаг нэг хөгшин модон дээр үргэлж очиж уйлдаг байсан"

Инбинь гайхсан янзтай хараад "уйлдаг аа? яагаад? б-биш ээ-"

Жунин инээмсэглэн "намайг хаан удам залгах залгамжлагч гэж зарласан цагаас эхлээд бүх ах, эгч дүү нар минь надад дургүй болсон. Бас надтай тоглох хүүхэд ч байхгүй болсон. Бүгд л угсаа залгамжлагч ирээдүйн хаан гэж бөхөлзөөд тэгсэн хэрнээ хэн ч надтай тоглож хамт байхыг хүсдэггүй байсан. Би маш их ганцаарддаг болохоор модон дээр очиж уйлдаг байсан ч тэгж уйлахдаа ихэнхдээ ээжийгээ санаад л уйлдаг байсан" гэж хэлэн гунигтай инээмсэглэл тодруулахад

Инбинь "ээжийгээ санаад аа?? хатан эх үргэлж хамт байгаагүй юм уу?"

Жунин "хатан эх үү? миний ээж гэхдээ хүмүүсийн өмнө л дөө"

Инбинь "хатан эх таныг төрүүлээгүй юм уу?" гэж асуухдаа их л эргэлзсэн янзтай болгоомжтой асуулаа.

Хаан санаа алдан толгой дохив.

Инбинь яах учраа олохгүй санаа алдсаар "з-зүгээр дээ, би ч бас ээжтэйгээ хамт өсөөгүй. Таныг ойлгож байна. Ээжийгээ санах чинь байдаг л асуудал. Угаасаа яаж ээжийгээ санахгүй байх вэ дээ" гэсээр хааныг тайвшруулах гэсэн мэт чанга тэвэрлээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now