56. Гэр бүлийн нууц

5.1K 854 177
                                    

Инбинийг ингэж хэлэхэд хаан эзний нүд томрон хөмсөг нь зангиран "юу?? би зөв сонссон уу?" гэж бага зэрэг ширүүн асуулаа.

Инбинь "дээдэс та эхлээд суучих, тэгээд тайван ярилцсан нь дээр байх" хэмээн өөрийн сэнтий рүүгээ заахад хаан ч хэлсэн ёсоор суулаа.

Инбинь түүний өөдөөс харан суугаад "та зөв сонссон тэр бол миний ах. Танд хэлж байсан олон ах эгчийн минь нэг нь" хэмээн бага зэрэг санаа алдлаа.

Хаан  хэлэх үггүй болсон бололтой хэсэг чимээгүй суугаад "г-гэхдээ яаж?? Ким  сайд яахаараа чиний ах болчихдог билээ

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

Хаан хэлэх үггүй болсон бололтой хэсэг чимээгүй суугаад "г-гэхдээ яаж?? Ким сайд яахаараа чиний ах болчихдог билээ. Би түүний аав, өвөө гээд л үе удмаар нь мэднэ. Бас тэр айлын ганц хүүхэд. Ямар ч ах эгч, дүү байхгүй. Тэгээд ч би буруу санаагүй бол чи Пак Инбинь шиг санагдах юм" гэж бага зэрэг бухимдсан байдалтай асуулаа.

Инбинь "манай гэр бүлд овог тийм ч чухал биш. Бүгд өөр өөрсдийн амьдралаар өөр өөр овгоор овоглож амьдардаг. Манай гэр бага зэрэг хачин гэр бүл л дээ" гэхэд

Хааны хөмсөг улам зангиран "Ким сайд санал гаргаж түүнээс нь үндэслэн угсаа залгамжлагч төрүүлж өгсөн хатнаа их хатан болгоно гэж зарлиг гаргасан. Бас зарлиг гаргаад шууд чамайг олсон. Энэ бүхэн холбоотой хэрэг үү? хааны хатан болох гэж ахтайгаа хуйвалдаа юу?" гэж асуулаа.

Инбиний нүд томрон "үгүй ээ эрхэм дээдсээ, ёстой тийм биш! манай гэр бүл бага зэрэг хачин гэж хэлээ биз дээ? бид хамт амьдардаггүй бас нэгнийгээ хаана юу хийж амьдарч байгааг ч сайн мэддэггүй юм. Ойд намайг олоход чинь би сархад хүртээд унтаад өгсөн байсан юм. Үнэхээр санамсаргүй үйлдэл болсон. Таныг намайг ойгоос олоход, түүнээс өмнө ч би Минсок ахыг хаана амьдарч байгааг мэдээгүй. Бүр ордонд орж ирсэн байхдаа ч мэдээгүй байсан. Ордноос гарч яваад танд баригддаг тэр үед ордноос гарахын өмнөхөн л би ахыгаа хааны итгэлт сайд гэдгийг мэдсэн. Түүнээс өмнө би үнэхээр огт мэдээгүй шүү. Би өөрийн амь насаар тангараглаж чадна" гэж дуржигнуулан тайлбарлахад

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Où les histoires vivent. Découvrez maintenant