63. Би зугтаахгүй

5.1K 837 84
                                    

Инбинь түүний тэврэлтээс мултрах гэж хичээн тийчлэх ба "мэдрэл муутай юм уу? намайг хүмүүсээс зугтааж явааг харахгүй байна уу? тавиач гажигтай амьтан минь" хэмээн хамаг хүчээрээ Жуниныг түлхэж үзэх боловч ямар ч өөрчлөлт гарсангүй.

Дэмий бухимдахдаа "би чиний хайртай хүн чинь биш ээ, чи андуураад байх шиг байна. Яг одоо тавь! үгүй бол миний амьдрал дуусах нь" хэмээн орилоход

Жунин дэндүү их баярласандаа олон зүйл ярьж чадахгүй байсан тул улам чанга тэврэн "чамдаа маш их хайртай" гэж шивнэнэ.

Инбинь "мэдрэл муутай амьтан минь яг одоо тавь! үгүй бол тэр зүйл рүү чинь цохилоо шүү" хэмээн шүд зуун заналхийлэв.

Жунин инээмсэглэн "Миний дэггүй хатан"

Инбинь санаа алдсаар "гайхалтай. . . цэвэр сайхан хувцасласан царайлаг залуу болохоор чинь хагас галзуу байж магадгүй гэж бодож байсан ч бүрэн галзуу юм байна. Тавь л даа эргүү амьтан минь" хэмээн Жунины тэврэлтээс мултрах гэж хичээж байтал Инбинийг хөөж байсан хоёр залуу хүрээд ирэв.

Хүзүү нүүрэндээ хүртэл битүү шивээстэй нэлээд том биетэй залуу "суль дорой жижигхэн биетэй юм шиг хэрнээ ямар хурдан гүйдэг ө**** бэ?" хэмээн хараасаар амьсгаагаа даран зогсоно.

Нөгөө залуу нь биеэр жижиг туранхай харагдах боловч харц нь илүү хүйтэн тийм ч тааламжтай төрхтэй бус нэгэн байв.

Тэр залуу Жунины мөрөн дээр гараа тавин "Бидний олзыг барьж өгсөнд баярлалаа. Одоо өөрсдийн бараагаа авчих уу?" гэв.

Том биетэй залуу нь "өрөө төлөх мөнгө байдаггүй юм бол биеэрээ ч болов ажил хийж төлөх хэрэгтэй шүү дээ. Царай зүс нь дажгүй, бие нь ч боломжийн ийм байхад энэ хүүхнийг авах хүмүүс олон" хэмээн инээмсэглэв.

Жунин сая л ухаан орсон мэт нөгөө хоёр залуу руу ширүүн хараад "ингэж ичиж зовохгүйгээр хүн худалдаалах тухай ярихаасаа айхгүй байна уу? хэн болчхоод хүн худалдаалах гээд байдаг билээ?" хэмээн асуухад

Туранхай биетэй залуу нь "энэ муу н*** чинь ямар олон үгтэй юм бэ? наад хүүхнээ барьж өгсөнд баярлалаа гэж эелдгээр хэлээ биз дээ? үлдсэн зүйл нь бидний асуудал болохоор зүгээр тонилж үз" хэмээн уурлах нь тэр.

Жунин үл ялиг инээмсэглээд "санамсаргүй бариад авсан ч та хоёрт өгөх хүсэл алга даа"

Том биетэй залуу бухимдсан бололтой амандаа харааж байснаа "энэ муу чинь юу гээд олон юм яриад байгаа юм бэ?? наад хүүхэн чинь биднээс мөнгө зээлсэн. Бүх зүйл хуулийн дагуу шүү! мөнгөө төлж чадахгүй бол өөрөөр нь ажил хийлгээд ч болов авах нь бидний эрх биз дээ?" хэмээн ориллоо.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now