43. Ажиглаж бай

5.4K 847 108
                                    

Миёоны нүд аяганаасаа бүлтрэх шахан томорч ирээд "үнэхээр үү? одоо тэгээд яах болж байна аа? хатан бараг л өдөр бүр уудаг шүү дээ. Хэн ийм аймшигтай юм хийдэг байна аа? хатан одоо хөл хүнд байгаа тэгээд хортой цай уугаад-" гээд сандарсандаа ар араас нь дуржигнуулж гарлаа.

Кёнсүү түүний уруул дээр хуруугаа тавин чимээгүй болгоод "одоохондоо цайг хортой гэж мэдсэнээс биш хэн өгөөд байгааг мэдээгүй шүү дээ. Хөл хүнд болгохгүй цай гэхээр аль хатан өгсөн байж магадгүй. Инбиний хувьд хаантай хамгийн их хамт байдаг хатан тул ийм цай өгсөн байж таараа. Гэвч савдаг энгийн хүн хоёр өөр. Үүнийг хор өгсөн хүн мэдэхгүй нь том аз. Тиймээс одооноос Инбиньд тэр цайг уулгаж болохгүй. Би Жундэд хэлээд зохицуулах болохоор одооноос Инбиний өргөөнд хэрэглэх хоол хүнсний бүх зүйлийг Жундэ ордон руу оруулж өгнө. Тийм болохоор зөвхөн тэр хүнс ногоо, мах сүүг хэрэглэж байгаарай. Өөр янз бүрийн ордноос оруулж ирсэн бэлгэнд өгсөн юу ч байсан хэрэглэж болохгүй"

Миёон "ойлголоо, би одоо маш анхааралтай байх болно"

Кёнсүү "гэхдээ цайг ямар цай болохыг олсон ч яг хаанаас ямар хүн худалдаалаад ордон руу оруулж байгаа. Үүний цаана ямар хатан эсвэл ноён байгааг мэдээгүй тул нэг хэсэгтээ чимээгүй ууж байгаа дүр үзүүлэн ажиглаж бай гэж Инбинь хэлээрэй. Би ямар ч байсан худалдаачныг олоод дараа нь хэн захиалсныг нь олох болно"

Миёон "ойлголоо, ордон үнэхээр айдас дүүрэн газар юм. Өмнө мэддэг байсан ч энэ удаад хамгаалах ёстой хүн байгаа болохоор улам их айгаад байна" хэмээн санаа алдсаар нааш цааш алхаж байтал Кёнсүү түүнийг татан тэвэрлээ.

Миёон гайхсан даа "К-Кёнсүү-" гэхтэй зэрэгцэн

Кёнсүү "айх хэрэггүй, чи ганцаараа хамгаалаагүй бид бүгдээрээ түүнд анхаарч байгаа тиймээс хэт их ачаалал өгч өөрийгөө шаналгах хэрэггүй. Зүгээр л өмнөх шигээ чин сэтгэлээсээ анхаараад тайван байхад л болно" гэж хэлэхэд

Энэ удаад Миёон тайвширсан бололтой итгэл муутайхан гараа явуулсаар Кёнсүүг зөрүүлэн тэвэрлээ. . .

========================================

Миёоныг эргээд өргөөндөө ирэхэд хатны амрах өргөөний дэндүү асаалттай байх нь тэр. Өнөөдөр дэд ахайтан жижүүрт гарч өргөөний гадаа байгаа тул Миёон шууд л ямар нэг болохгүй зүйл гэдгийг ойлголоо.

Хэдий сандарч байсан ч сандраагүй мэт тайван инээмсэглээд "дээдэс түрүүнд унтсан атлаа одоо сэрчихсэн хэрэг үү? дэнлүү асаалттай байх чинь" хэмээн асуухад

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now