11. Бороонд дургүй

5.6K 705 184
                                    

Хаан бага зэрэг хоолойгоо засан "Мин хатан их орой бараалхаж байх чинь, уг нь та хамгийн эрт босдог сон" гэхэд

Мин хатан түрүүнийх шигээ дээгүүр харан ихэмсэг төрх гаргасаар "харин ойрд бие жоохон чилээрхээд байгаа. Шалтгаангүй ядраад бас нойр хүрэх боллоо" хэмээлээ.

Хаан мэдээж ухаалаг нэгэн түүнийг юуны талаар сануулж байгааг ойлгосон болохоор бага зэрэг инээмсэглэн "бүр эргэлзээд байвал оточ дуудаарай, мэдээж баярт мэдээ байвал мөхөс нөхөр би их баярлах болно" хэмээлээ.

Мин хатан "би ч бас тэгж бодож байна, гэвч өмнө нь хоёр ч удаа эндүү бодож таны сэтгэлийг дэмий зовоосон болохоор энэ удаад би оточ дуудахгүй ээ, үнэхээр тэнгэр бидэнд үр заяасан бол цаг хугацаа бүгдийг илчлэх байлгүй" хэмээн бага зэрэг толгой бөхийгөөд хаан болон Инбиний дэргэдүүр өнгөрлөө.

Түүний алхаж гишгэж байгаа байдал, хэлж ярьж байгаа үг, бусдыг харах харц гээд л бүгд дэндүү гэмээр ихэмсэг. Бүр хааны их хатнаас ч илүү ихэмсэг нэгэн. Магадгүй түүний энэ сэхүүн төрх хааны тааллыг хүртсэн ч байж болно.

Түүнийг явсны дараа Инбинь араас нь ширтсээр. . .

Жунин "яасан бэ? хажууд чинь эр нөхөр чинь зогсож байхад бүсгүй хүн анхаарлыг чинь татаад байгаа хэрэг үү?" гэж тоглоом хийн асуухад

Инбинь бага зэрэг ярвайгаад "тэр яг манай том эгч шиг юмаа. Үргэлж баас үнэрлэсэн юм шиг хачин царайлаад явж байх юм. Бүр хамаг бие арзайчихлаа" гэсээр хоёр гараа үрэхэд

Хаан чанга инээн "том эгчтэйгээ тааруу харилцаатай бололтой"

Инбинь "яг ч тийм биш л дээ, би танд хэлсэн шүү дээ. Би айлын бага гэж"

Жунин "тийм ээ"

Инбинь "тийм болохоор би их дураараа л даа. Бас аав, ах эгч нар минь ч надад юу ч хэлдэггүй юм. Гэхдээ том эгч л шууд загнахгүй хирнээ үргэлж Мин хатан шиг сэхүүн төрх гаргаад намайг дорд үзэж байдаг юм. Эгч нарын нэг тийм аймаар зан байдаг даа шууд хэлэхгүй хирнээ зэмлээд байгаа юм шиг зэвүүн үг унагаад байдаг" хэмээн хаан руу харахад

Жунин "тийм байдаг байх нь ээ, үнэндээ би таван настайдаа угсаа залгамжлагч гэж зарлагдсан цагаас хойш ямар ч ах эгч минь надад хатуу үг хэлээгүй л дээ. Ерөнхийдөө тэд бүгд надтай танихгүй хүмүүс шиг харьцах болсон. Тиймээс би ах эгчтэй байх ямар гэдгийг бараг л мартсан байна" хэмээн сэтгэлийн үгээ уудаллаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now