70. Бараг л болзоо

4.3K 782 104
                                    

Цайны цагаараа дадал болсон үйлдлээ хийн Исү рүү залгав. Бараг л дуудуулахгүй авдаг Исү өнөөдөр утсаа авсангүй. Түүнтэй хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө л уулзсан. Жунин тэдний гэрт ирдэг өдөр Исү ирээд хэдэн бичиг баримт аваад явсан.

Дахин хэд хэд залгасан ч утсаа авсангүй...

Өдөр бүр ярьдаг хүн гэнэт  алга болчхоор Инбинь бага зэрэг санаа зовж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өдөр бүр ярьдаг хүн гэнэт алга болчхоор Инбинь бага зэрэг санаа зовж байлаа. Жунинтай ярьж буу халаад инээлдээд байсан болохоор уурлаад байгаа юм болов уу? ч гэж бодох шиг гэвч олон хувилбар бодож байх цаг байсангүй.

Цайны цаг нэртэй 20 минутыг ингээд суугаад байвал юу ч идэж амжихгүй болохоор хоолоо идэхээр яаран гарлаа.

=============================

Жихёны ажил дээр:

Жихён "тийм ээ ахаа, ганц хүүтэй байлаа гээд муу зүйл огт байхгүй, тэгээд ч хүү заяахгүй байж байгаад ганц хүү заяах нь бурхны том бэлэг байдаг шүү дээ. та Жунин хааныг мэднэ биз дээ? тэр олон гүнжтэй байсан тэгж тэгж түүний бага хатнаас хүү төрж тэр хүү нь хаан ширээг нь залгасан шүү дээ. Сэүн хаан ч бас үнэхээр алдар нэрээ цуурайтуулсан мундаг хаан байсан. Би юу гэж хэлэх гээд байна вэ? гэвэл ганц хүү гэж голж болохгүй ээ, ганц байх тусмаа танд заяасан ховор бэлэг гэсэн үг шүү дээ"

"тэгээд миний хүү манай компанийг авч явах сайн хүү гэж үү?"

Жихён "тийм ээ, тэгээд ч танд гурван охин байгаа. Охид чинь ч бас заяа сайтай ухаалаг болохоор дүүдээ туслаад явна. Та өөрийнхөө эд хөрөнгөнд санаа зовох хэрэггүй дээ" хэмээн инээмсэглэлээ.

"ойлголоо, удган танаас ийм үг сонссон чинь хамаагүй дээр болчихлоо"

Жихён "энэ сахиусыг хүүгийнхээ дэрэн доор гурван шөнө дэрлүүлээрэй тэгээд л болоо"

"баярлалаа, би ингээд явъя даа" хэмээсээр гарч одлоо.

Жихён "өөр хүн байвал ороорой" гэж чанга дуугаар хэлэхэд Кёнсүү ороод ирэв.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now