88. Алах гэж байна

3.9K 739 135
                                    

Жуниныг ийнхүү хэлэхэд Инбинь бага зэрэг гайхсан ч татгалзсангүй. Учир нь түүнтэй гэрлэнэ гээд гэрээ хийчихсэн бас олон нийтэд зарлахаасаа өмнө хэд хэдэн болзоонд явна гээд зөвшөөрчихсөн тул энэ болзоог ч бас тэдний нэг гэж бодлоо.

Инбинь баяртай байсан юм. Сэүнийг өвдөөд бас гэрт нь засвар хийж байгаа нэртэй хамаг юм нь өөрчлөгдөөд байхаар нэг л хоосон оргиж эвгүй байсан. Үнэндээ төсөөлж байснаасаа илүүтэй Жуниныг үгүйлсэн байлаа.

Ажлаар явсан гэж мэдсэн ч хэлээд явж болоогүй юм байхдаа хэмээн бага зэрэг туниад амжсан нь ч үнэн. . .

Харин одоо түүнтэй хамт байгаа нь сэтгэл хангалуун таатай мэдрэмжийг төрүүлнэ.

Инбинь инээмсэглэн "хаашаа явах юм? гэнэт ирэх болсонд чинь шалтгаан байгаа хэрэг үү?" хэмээн асуухад

Жунин "чамайг санаад ирсэн" гэх хариултыг өгнө.

Гэвч энэ хариултыг хэлэхдээ түүний харц ямар байсныг Инбинь даанч харсангүй. Тэр бага зэрэг ичингүйрэн доош харсаар инээмсэглэнэ.

Жунин Инбиний гараас атгаад "хэн ч бидэнд саад болохгүй сайхан газарт очно" хэмээлээ.

Инбинь Жунин руу хараад "бидэн саад болохгүй газар аа? гэхдээ гэртээ очсон ч бидэнд саад болох хүн ховор шүү дээ" хэмээлээ.

Жунин "тусгай болзоо, гэртээ очиж болохгүй" гэв.

Тэд алхсаар нөгөө газраас нэлээд холдоод нэг машинд суулаа. Инбиний харж байгаагүй машин. Бодвол дахиад л шинэ машин авсан бололтой гэж бодоод өнгөрөв.

Машин хөдлөн Жунин жолоогоо барих бөгөөд Инбинь түүний дэргэд сууж байлаа. Энгийн үед байдаг эелдэг боловсон залуу арай л өөр, бага зэрэг хөнгөмсөг бас танхай болсон мэт шинэ өнгө төрх нь Инбиний анхаарлыг ихэд татаж байлаа.

Асуух үгүйдээ эргэлзэн Жунин руу ширтэх зуур, Жунин "за" хэмээн асуух мэт хэлэв.

Инбинь "мм??"

Жунин "юм хэлэх гэсэн юм уу?" хэмээн асуусан ч урагш замаа харна.

Инбинь "тийм ээ, чиний гэнэтийн өөрчлөлтийг чинь гайхаад л. . . үргэлж гоёмсог хослолтой хардаг байсан хүнийг гэнэт ийм хувцастай, ийм төрхтэй хараад гайхаад л" гэсээр инээмсэглэхэд

Жунин Инбинь рүү харан "яасан таалагдахгүй байна уу?"

Инбинь хурдхан толгой сэгсрээд "өвөрмөц хувцастай боловч чамд зохиж байна. Сайхан харагдаж байна" гэхэд

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now