36. Айж байна

4.3K 750 253
                                    

Инбинь  маш их цочирдсон тул айдас дүүрэн харцтай хаан руу харан "эрхэм дээдсээ би-" гэхтэй зэрэгцэн.

Шин хатан "эрхэм дээдсээ Пак хатан намайг түлхчихлээ... гэдэс өвдөөд байна. . . бидний хүүхэд өвдөөд байна" хэмээн гэдсээ дарсаар уйлж эхлэх нь тэр.

Инбинь цочирдсондоо сонссон зүйл дээ ч сайн итгэж чадсангүй байдгаараа том нүдэлсээр "Ш-Шин хатан-"

Хаан үнэхээр хилэгнэсэн бололтой "ПАК ХАТАНТААН!!" гэж өндөр дуугаар ориллоо.

Инбиньд төсөөлж амжаагүй олон зүйл зэрэг болсон тул яахаа мэдэхгүй салганан сууна.

Жунин "Пак хатныг өргөөнд нь хорь! намайг тушаал буулгах хүртэл гаргаж болохгүй" гэж хэлээд Шин хатны хоёр гартаа өргөсөөр гүйгээд явчихлаа.

Хормын дотор хааны ордон оронгоороо эргэх шиг л боллоо. Хаа сайгүй хүмүүс гүйлдэж хааны шадар тайганууд Инбинийг өргөө рүү нь оруулан хаалган дээр харуулд гарлаа.

Инбинь хэтэрхий их цочирдсондоо үг ч дуугарч чадахгүй гацсан байх бөгөөд түүний нүдэнд нулимс цийлгэнэн хамаг бие нь чичирсээр сууна.

Инбиний өргөөний ахайтан авхай нар түүний буруугүй гэдгийг хэлсэн ч хаан эзэн дэндүү ихээр хилэгнэсэн болохоор хэн ч тэдний үгийг тоож сонссонгүй.

===========================

Шин хатны өргөө:

Хааны ухаан санаа бараг л гараад явчихсан мэт үнэхээр айдас дүүрэн харагдах ба хаан хүн гэдгээ ч умартан Шин хатныг тэвэрч гүйсээр өргөөнд нь ирэхтэй зэрэгцэн ордны оточ нар тал талаас гүйлдэн ирлээ.

Шин хатны банзал доогуур цав цагаан оймс дотуур өмд зэрэг нь цусанд будагдсан харагдана.

Шин хатан "эрхэм дээдсээ бидний хүүхэд. . . хүүхэд минь. . .хүүхэд" хэмээн амандаа бувтнасаар уйлах нь дэндүү сэтгэл зүсэм.

Жунин "бидний хүүхэд зүгээр байх болно. Битгий уйлаарай гуйж байна" хэмээн Шин хатны гараас атган суухад

Шин хатан "Пак хатан. . . яагаад??? бидний хүүхэд . . . яагаад??" хэмээн цурхиран уйлах нь хааныг галзууруулах дөхөж байлаа.

Жунин "тайван бай, эхлээд өөрийгөө анхаар хүүхдээ анхаар би заавал Пак хатныг байцаах болно" хэмээн аргадах гэж хичээсээр.

Шин хатан "өвдөөд байна. . . өвдөөд байна ААААААААААААААААААА" орилж эхлэхэд оточ нар ч  ихээр сандран хааны түр зуур өргөөнөөс гаргалаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now