52. Сэтгэлийн төлөөс

5.7K 930 276
                                    

Мин хатан үл ялиг инээмсэглэн "хэт албархуу хандах хэрэггүй дээ, би таныг түүнд ямар их хайртайг мэднэ тэгээд л тусалдаг юм. Инбинь надад таалагддаг аа биш харин та надад таалагддаг болохоор л тусалж байгаа" хэмээлээ.

Жунин "хатан та үргэлж хатуу боловч үнэн хэлдэг чинь таалагддаг. Их хүчирхэг зан шүү"

Мин хатан "намайг ийм болгож өгсөн хүн нь та шүү дээ. Би төрсөн цагаасаа эхлээд л гадуурхал, дорд үзэх үзэл дунд хүн болсон. Бага эхнэрээс төрсөн охин хүүхэд гэдэг өнөөгийн нийгэмд боолоос багахан дээр нэр төртэй"

Жунин "мах цусны тасархай л бол надад бүгд адил"

Мин хатан инээмсэглэн "тийм ээ, тийм болохоор л таныг хайрлаж хүндэлдэг юм. Би хэдийгээр өндөр дээд язгууртан гэр бүлд төрсөн ч гэр бүл дотроо үргэлж дорд нэгэн гэгдэж байсан. Учир нь бага эхнэрээс гарсан охин хүүхэд болохоор тэр шүү дээ. Эрэгтэй байсан бол арай дээр тавилан хүлээж болох л байсан байх. Гэхдээ би төрсөн эцгийнхээ гараас ч атгаж үзээгүй. Бусад ах эгч дүү нар минь зарим нь эрэгтэй болохоор, зарим азтай нь том эхнэрээс нь төрсөн болохоор эцгийн хайр гэдгийг мэдэрч өссөн. Харин надад тэгэх боломж байгаагүй. Ухаан орсон цагаасаа сонсон үгс минь бүх зүйлийг төгс сур тэгж байж л хэргэм өндөр хөгшин сайдын бага эхнэр ч болтугай болох хэрэгтэй, тэр л чиний дээдийн заяа гэдэг байлаа. Гэтэл гэрийн бүлийн минь тэр дорд үзлийг үгүйсгэн хаан та намайг өөртөө авсан шүү дээ. Хааны хатан болоод би анх удаа л гэр бүлдээ хэрэгтэй хүн болж, аав ээж, том ээж нарынхаа хайрыг татсан гэх үү дээ. Анх удаа л би гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдсөн" хэмээлээ.

Хаан Мин хатны гараас атгаад "тэгээд л намайг хайрладаг хэрэг үү?" хэмээн инээмсэглэн асуухад

Мин хатан "Хааны хатан болгож өндөр хэргэм зэрэг өгссөн нь гол биш ээ, хамгийн гол нь та миний гэр бүлээс өөр хүн. Танд их хатан, бага хатан байх хамаагүй бүгд л адилхан эхнэр чинь гэж үзэж яг л адилхан хайр халамжийг тавьдаг. Бас та гүнж нараа их хатнаас төрсөн бага хатнаас төрсөн гэж хэзээ ч ялгаж байгаагүй. Бүгдийг нь чин сэтгэлээсээ маш ихээр хайрладаг. Энэ зан чинь л намайг өөртөө маш ихээр татдаг юм"

Жунин "бусад хатад хаанд татагдах үедээ ихэвчлэн хааныг өмчлөх гэж хичээдэг. Харин та илүү тайван байдаг. Бүр хааны хайртай бүсгүйг хамгаалдаг"

Мин хатан "мэдээж таныг харамлах сэтгэл хааяа төрдөг ч миний хувьд танаас авсан хүндлэл, халамж л хангалттай. Энэ зөвхөн миний бодол л доо. . . Эр хүн олон эхнэртэй байж болдог ч ганц л эмэгтэйд чин сэтгэлээсээ дурладаг гэж боддог. Хаан таныг энэ олон жилийн дараа жинхэнээсээ хайрлаж дурласан байхад би яаж саад болж зүрхлэх билээ. Хэрвээ энэ бүгдийг үгүйсгэн танд шунах юм бол шуналынхаа намагт өөрөө живэх бус уу"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now