51. Пак хатан бол чөтгөр

5.8K 869 179
                                    

Хаан эзэн аянаас ирээд хэд хонож байгаа ч Инбиний өргөөнөөс явсангүй. Тэр амласан шигээ аянаас буцаж ирэн хуучин харилцаагаа сэргээсэн. Мөн хангалттай хугацаа өнгөрч бусдын нүдээр хохирогч гэгдэх Шин хатан ч их хатан болон эрх ямба эдэлж байгаа тул хуучин хэргийг сөхөх, хааны таалалд хошуу нэмэрлэх хүн бараг үгүй болсон.

Аль хэдийн хангалттай томроод эхэлсэн гэдсээ хааны дулаан гараар илбүүлэн хааяа нэг хайрын үгс сонсох суух диваажин мэт сайхан. Гэвч өмнөх Инбинь болон одоогийн Инбинь тэс өөр болсон.

Өмнө нь хэн ч юу ч хийж байсан ойлгох гэж, уучлах гэж хичээж байсан бол одоо тэдний талаар бодол нь өөрчлөгдсөн. Зарим зүйлийг уучлаад ч нэмэргүй байдаг гэдгийг мэдэх болсон тул сэтгэлд нь байгаа тэр өшөө хорслыг төлөх ёстой хүмүүсээр нь төлүүлэхээр бүрэн шийдсэн тул хаантай хамт байхдаа ч бодлоготой хөдөлж, төлөвлөсөн үйлдэл хийж байв.

Инбиний хувьд хааны чин сэтгэл хайр байгаа цагт өдөр бүр хамт байхгүй байсан ч ойлгож бас түүнийг хүндлэх сэтгэлтэй. Гэвч хааныг ингэж олон хоногоор дэргэдээ уяж байгаа нь бусад хатдад хийсэн зүйлсийнх нь төлөө өгч эхэлж байгаа шийтгэлийнх нь эхлэл гэж хэлж болно.

Өмнө нь хаан хүн бүх хатандаа эрх тэгш байх ёстой, мөн түүнийг нь хангуулах гэж хааныг бишгүй олон удаа өөр хатны өргөө рүү явуулж байсан. Харин одоо хааны ордны нууц амьдрал, хатдын хар санааг мэдсэн тул харин ч тэдний янзыг үзэн хаан эзнийг дэргэдээ уях хүсэлтэй болоод байгаа билээ.

==========================

Жунин "өглөөний мэнд" гэсээр духан дээр нь зөөлөн үнсэн сэрээхэд

Инбинь инээмсэглэн дээш босоод ханбугаа өмсөх гэж байхад, унтлагын ханбугын цаанаас аль хэдийн мэдэгддэг болсон Инбиний гэдсийг хаан эзэн зөөлөн илбэн "манай ханхүү сэрсэн үү?" хэмээн асуухад

Инбинь "гүнж байвал танд гомдох байх даа"

Жунин "яагаад ч юм хүү шиг санагдаад байна. Гэхдээ охин байсан ч би маш ихээр хайрлах болно"

Инбинь инээмсэглэн "мэдэж байгаа, таныг гүнж нартайгаа ямар дотно вэ гэдгийг харсан. Бас их таалагдсан. Аав хүн тийм л байх ёстой"

Жунин "ээж хүн чам шиг байх ёстой"

Инбинь хааны өмнө суугаад "тэгвэл энэ хорвоо дээрх хамгийн сайн эцэг эх болцгооё" хэмээгээд уруул дээр нь зөөлөн үнслээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now