37. Танд би хэрэгтэй

4.8K 785 274
                                    

Хаан шөнөжин унтах гэж хөрвөөсөн боловч хором ч дуг хийсэнгүй. Сэтгэлийг нь шаналгах асуудал эргэлзээ их тул зүгээр л түүний тархи амс хийх боломж олгохгүй шаналгаж байлаа.

Хамгийн хэцүү сонголт, хамгийн хэцүү асуудлын өмнө ирсэн хаан үнэхээр яах ёстойгоо үл мэднэ. Өөрийнх нь хувьд шинэ ертөнц мэт санагддаг, зүрх сэтгэлийг нь эзэмдсэн эмэгтэй энэ хэргийн гол эзэн болоод байгаад толгой нь хангалттай эргэнэ.

Эрүүл ухаанаар бодож үзвэл Инбиньд тийм зүйл хийх шалтгаан байхгүй. Хааны хайрыг хамгийн ихээр татдаг байхад яагаад тэгнэ гэж? Инбинийг сэтгэл дотроо өмгөөлөн олон янзаар зөвтгөх гэж үзэх боловч өөрийн нүдээр харсан зураглал бас нүднийх нь өмнө үгүй болсон бяцхан үр нь түүнийг зовооно.

Хаанаас илүүтэйгээр өөрийн бие дотор байсан бүхэл бүтэн амийг алдсан хөөрхийлөлтэй хатнаа бас өрөвдөнө. Эх үрийн хагацал бол энэ ертөнцөд байх хамгийн том гуниг харуусал зовлон билээ. Гэтэл хүн болж уйлж ч амжаагүй бяцхан үрээ эргээд тэнгэрийн орон руу үдсэн Шин хатан хамгийн өрөвдөлтэй.

Шин хатныг бодохоор Инбинийг хүндээр шийтгэж Шин хатны гомдлыг бага ч боловч тайлах ёстой мэт санагдавч Инбиний төлөө цохилох зүрх нь үүнийг хориглон дотроо зөрчилдөнө.

Үнэхээр энэ аймшигтай хэргийг Инбинь хийсэн бол яах вэ? гэдэг бодол л түүнийг тамлаж байлаа. Хэдийгээр үгүй байгаасай гэж хүсэж байгаа ч үнэхээр тийм зүйл хийсэн бол хааны тэр их хайр юу болох болж байна?

Инбиньд итгэх нууцхан итгэл, Шин хатныг өрөвдөх сэтгэлийн зовнил нь хааныг хоёр талаас нь хэмлэн шөнийн турш цурам хийсэнгүй шаналан хонолоо.

============================

Угаасаа унтаагүй болохоор авхай нар орж ирэхээс ч өмнө орноосоо босон ханбугаа өмсөөд бодолд дарагдан сууна. Өргөөний дотор хаалга нээгдэхэд үйлчлэгч авхай нар ор дэрийг нь хурааж өглөөний бэлтгэл хийлгэх гэж орж ирж байна гэж бодсон ч энэ удаад хааны шадар тайган их л яарсан шинжтэй орж ирлээ.

Хаан гайхсан даа дэмий л хөмсөг зангидан "юу болсон бэ? хар өглөөгүүр байдгаараа амьсгаадсан байх чинь" хэмээн асуухад

Хааны тайган амьсгаагаа дарах гэсэн мэт хэдэн удаа амьсгаа авч гаргаад "дээдсээ мөхөс би байцаан шийтгэх газраас ирлээ. Харуулын цэргүүд өглөө Пак хатныг байцаан шийтгэх яамны шүүх талбайд хүргэх гээд гянданд ортол хатан ухаангүй хэвтэж байсан гэнэ. Ордны оточ нар очсон боловч одоо ч ухаан орохгүй байна" хэмээх нь тэр.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now