84. Эрчүүд ба асуудал

4.5K 764 118
                                    

Инбиний хамгаалдаг ууланд бидний мэдэх энгийн амьтдаас эхлээд ховор содон олон амьтан бий. Мөн энгийн хүмүүстэй тэр бүр таараад байдаггүй боловч нэлээд олон төрлийн араатан амьтан байдаг.

Үүний нэг нь чонон сүрэг юм. Тэд Инбинийг ирсэн гэж мэдсэн тул ингэж ульж байгаа нь энэ. Түүнийг угтаж авч байгаа баярын жагсаал гэсэн үг. Чонон сүрэг өөрийн хамгаалагч савдагтайгаа дахин уулзсан тул баярлаж байгаа нь энэ байв.

Гэвч үүнийг мэдэхгүй Инбинь шөнөжин айдастай байхаас гадна Жунины энгэрт байдгаараа наалдсаар түүнээс үл сална. Мэдээж гадаа нь чоно улиад байхаад шууд унтаад өгөх хүн хэд билээ дээ. Инбиний хувьд унтахад тийм ч амар бус шөнө байв. Нэлээд олон цаг хэвтэж байж арай гэж унтсан байх.

Жунины хувьд үнэхээр амгалан тайван бас аз жаргал дүүрэн унтсан юм. Хайртай хатан нь энгэрт нь наалдан тэврэх энэ мэдрэмж түүний хувьд үнэхээр шилдэг нь байлаа. . .

========================

Инбинь оройтож унтсан болохоор чамгүй их унтсан байв. Түүнийг сэрэхийг хүлээн Жунин ч тайван ширтсээр хэвтэнэ.

Нар дээр мандаж өдөр дунд болж байхад л Инбинь нойрноосоо сэрлээ. Цэвэр агаарт үнэхээр тухтай унтсан бололтой инээмсэглэсээр босож ирэв.

Инбинь "өглөөний мэнд"

Жунин инээмсэглэн "өдрийн мэнд, хоолоо ид. Тэгээд явцгаая" гэсээр толгойг нь илээд өрөөнөөс гарлаа.

Инбинь гайхсан янзтай "өдөр?? өдөр болчихсон юм уу?" гэсээр түүний араас гарлаа.

=====================

Тэд хооллож дуусаад гэрийн зүг хөдөллөө. . .

Хот руу явах зуур Инбинь үнэхээр сэтгэл хангалуун байгаа бололтой маш их эрч хүчтэй болсон, сайхан байна гэдэг үгсийг ам харамгүй хэлж, нүүр дүүрэн инээмсэглэсээр явна.

Түүний энэ их эрч хүч хаанаас гараад байгааг Жунин сайн ойлгож байлаа. Олон зуун жилийн дараа өөрийнх нь гэр орон гэж хэлж болох ууландаа очсон болохоор тэр шүү дээ. Инбинь өөрөө мэдэхгүй ч түүний энерги асар ихээр нэмэгдэж сэлбэгдсэн байгаа.

Хот явах зуураа тэд энгийн яриа өрнүүлсээр гэртээ ирэв. . .

========================

Инбиний сэтгэл санаа хэзээ ч байгаагүй ихээр сайхан байсан болоод ч тэр үү гэртээ орж ирээд хамгийн түрүүнд Сэүнд ирсэн гэдгээ хэлэхээр өгслөө. Жунин түүнийг харан инээмсэглэсээр араас нь явна.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Onde as histórias ganham vida. Descobre agora