47. Бузар эм

5K 847 256
                                    

Хатан эхийн өргөө:

Гадаа харанхуй болсон ч тэргэл сар мандсан сайхан шөнө байна. Хатан эхийн нойр хулжаад байгаа тул ойрын хэд хоног дандаа оройтож унтаж байгаа. Энэ удаад ч бас унтаагүй сууж байтал "И хатан бараалхаж байна" хэмээх нь тэр.

Хатан эх мэдээж гайхсан ч их л баяртайгаар угтлаа.

"оруул" гэж хурдхан хэлэхэд И хатан ч орж ирэв.

Хатан эх "ийм орой унтаж амрахгүй юу хийж яваа юм?" гэсээр яриа дэлгэхэд

И хатан түүнд ёслон доош суугаад "өнөөдөр харин нойр хулжаад унтаж чаддаггүй ээ" гэж хэлж дуусаагүй байхад

Хатан эх санаа алдан "намайг ордонд байхгүй хооронд шинэ их хатан өргөмжилсөн байдаг. Ядаж би байсан бол эсэргүүцэх байлаа. Хүүхэд нь хэдий хүү байсан ч амьдарч чадаагүй байхад хаан эзэн үнэхээр бодлогогүй юм. Яаж энэ олон жил ханилсан ханиа бага хатан болгож чаддаг байна аа. Ээж нь хааны өмнөөс үнэхээр гэмшиж байна. Тусалж чадахгүй байгаад минь өршөөгөөрэй" хэмээн их л санаа нь зовсон байдалтай хэллээ.

И хатан инээмсэглэн "зүгээр дээ ээжээ. Би танд хэлдэг шүү дээ. Надад бол хааны дэргэд л байвал хэн байх, хаана байх нь хамаагүй аз жаргалтай байдаг гэж. Тэгээд ч надад ээж та байна. Харин ч их хатны суудлаасаа буусан болохоор төрийн алба гэхгүй амар байгаа. Таныг асарч тантай өнгөрөөх цаг ихсэж байна шүү дээ" хэмээхэд

Хатан эх "яаж ийм сайхан охиныг анзаардаггүй байна аа. Жунин муу золиг хүүхний тэнгэргүй шүү. Миний охин жоохон л тэсчих ээж нь хааныг эргэж ирэхээр ямар нэг аргаар чамайг буцаагаад их хатан болгоно" гэв.

И хатан "зүгээр дээ, мөхөс надаас болж хаантай тэрсэлдэх хэрэггүй. Тэгээд Шин хатан их сайн бүсгүй. Тэр сайн их хатан болох байхаа" хэмээн инээмсэглэлээ.

Хатан эхийн хөмсөг бага зэрэг зангиран "яасан ч хэцүү хувь тавилан бэ дээ" хэмээн шүүрс алдана.

И хатан "өө би бүр орж ирсэн хэргээ мартах гэж байна. Ээж таны нойр бас хулжаад байгаа гэж сонссон. Хамтдаа гадуур жоохон салхилах уу? Тэргэл сартай сайхан шөнө байна. Танд таалагдах байх" гэхэд

Хатан эх инээмсэглэн "нээрээ тэгэх үү? өргөөний мухар сахиж суусаар хамаг гар хөл чилээд байсан юм" хэмээлээ.

И хатан ч дуртай нь аргагүй түүнийг дагуулан гарлаа. Тэд эхлээд энгийн яриа өрнүүлэн хатан эхийн ордны ойролцоо алхаж байсан бол төд удалгүй И хатан хааны цэцэрлэгт хүрээлэнд байдаг жижиг цөөрөмд сарны гэрэл тусан үзэсгэлэнтэй харагддаг юм хэмээн ятгасаар хатан эхийг дагуулан хааны цэцэрлэг рүү явлаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now