94. Би ч бас унтлаа...

4.8K 766 229
                                    

Хэдий өдөр болж байгаа ч Жунин Инбинь хоёр орондоо нүцгэн тэврэлдэн хэвтэх бөгөөд тэдний хэн хэн нь бага зэрэг хөлөрсөн байдалтай байх бөгөөд өрөөгөөр нэг тэдний хувцас хөглөрөн үнэхээр бүхнийг зөнд нь орхисон мэт харагдана. Гэвч үүнээс илүүтэй тэдний аз жаргалтай инээмсэглэл биесээ ширтэх харц нь хамгийн ялдам байлаа.

Жунины энгэрт тухай хэвтэх Инбинь "үнэгийг яагаад зальтай гэдгийг одоо л ойлгож байна. Чи үнэхээр зальтай юм" гэхэд

Жунин жуумалзсаар Инбинь рүү ширтээд "сайхан л байсан шүү дээ, гэхдээ анхных чинь гэж бодсонгүй" гэхэд

Инбинь ичсэн бололтой түүнийг цохин "тэгээд анхных биш хэд дэх нь байна гэж төсөөлж байсан юм?" хэмээн харц буруулахад

Жунин чанга инээсээр "чамайг насанд хүрсэн болохоор ийм зүйл болсон байх л гэж бодож байсан" хэмээн хацрыг нь илбэлээ

Инбинь "чи мартчихсан бололтой би ижил хүйстэн байсан. Тийм хүний хувьд яаж-"

Жунин "гэхдээ та хоёр үнсэлцэхээс хэтрээгүй биз дээ?"

Инбиний нүд томрон "ч-чи яаж мэдсэн юм?" хэмээн асуухад

Жунин мушилзсаар "Жихён хэлсэн юм" гэв.

Инбинь огцом дээш босон "Нам удганг дээ!" хэмээн хөмсөг зангидахад Жунин инээмсэглэн Инбинь рүү харахад Инбинь нүцгэн гэдгээ санасан бололтой эргээд хурдхан хэвтлээ.

Жунин Инбиньд гараа дэрлүүлэн энгэртээ тэврэн хэвтэх бөгөөд "миний мөрөөдөл биелж байна" гэхэд

Инбинь "хүнтэй унтах мөрөөдөлтэй байсан хэрэг үү?" гэж тоомжиргүй асуулаа.

Жунин пссс хийтэл инээгээд "юу гэж дээ, чамтай байх миний мөрөөдөл, би үнэхээр жаргалтай байна"

Инбинь үл ялиг инээмсэглээд улам бүр Жунинд наалдан чанга тэврээд "халууцаж байгаа ч ингэж хэвтэх муугүй л юм" гэж зөөлөн дуугаар хэлэхэд

Жунин гараа агаарт дохих төдийд өрөөний цонх нээгдлээ.

Жунин "одоо арай сэрүүхэн болж байна уу?" гэж асуухад

Инбинь "ммм" гэсээр толгой дохив.

Жунин нэг гараа тулан дээш өндийгөөд Инбинь рүү ширтэн инээмсэглэсээр аажуухан ойртон уруул дээр нь үнсэж эхэллээ.

Инбинь түүний хүзүүгээр тэврэн өөдөөс нь үнсэж байтал "ЭЭЖ ААВЫГ ХАРСАН УУ?" гэсээр Сэүн ороод ирэх нь тэр.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now