25. Их хатныг өршөө

5K 761 110
                                    

Хаан Инбинийг энгэртээ наан тэвэрсээр дээш босон хоёр гар дээрээ өргөөд "Гэрэлт сувд" ордны зүг алхлаа.

Жунин "бүх хатдыг өргөөнд нь хорь, Пак хатны бие сайжрах хүртэл хэн ч өргөөнөөсөө гарахгүй бас хоорондоо уулзахгүй. Үүнд хатан эх ч хамаатай. Ялангуяа хатдын шадар ахайтнууд, өргөөнийх нь авхай нарыг ийш тийш гаргаж болохгүй. Бүх ордны хаалга дээр тус хамгаалалт гарга" хэмээн зарлиг буулгалаа.

Түүний харц шийдэмгий, бас ширүүн хүйтэн байгаа нь түүнийг маш их хилэгнэж байгааг илтгэнэ. Өдөр шөнөгүй цутгах энэ аадар бороотой хамт хааны байдал ч аюултай ширүүн байгаа тул ордны бүх албат хааны нүдэнд өртөхгүй байх гэж дор бүрээ хичээнэ.

===========================

Гэрэлт сувд ордон:

Ордны их оточ Пак хатны биеийг үзэн өөрийн оношийг тавьсны дараа ордны хамгийн өндөр хэргэм зэрэгтэй эмэгтэй оточ туслах оточ нарыг хамт үлдэн хатны бие дээр байгаа ил шарх сорив дээр эм тан, эмчилгээний ургамал зэргийг тавин шархыг нь цэвэрлэж, тамир тэнхээг нь тэтгэх эмчилгээ хийж байлаа.

Хаан оточ нарт саад болоогүй ч өргөөнөөс огт гарсангүй. Оточ нарыг эмчилгээ хийж дуусмагц Пак хатны дэргэд очин гараас нь атган сууна. Саяхан уусан тан нь нөлөөлсөн байх. Мөн эмчилгээ хийлгэн тэсгэл алдам өвтгөж байсан өвдөлтүүд нь арай багассан болохоор тэр байх Инбинь унтаад өгөв.

Хаан эзэн Инбинийг ширтэн хэсэг чимээгүй суулаа. Бүх хатад даа ижилхэн хайр халамж мэдрүүлж нэг гэр бүл шиг байлгах гэж хичээдэг түүний хувьд ордноос гарав уу үгүй юу ийм том хэрэг мандсанд маш ихээр хилэгнэхийн хажуугаар өөрийнхөө юун дээр алдсан тухай бодно.

Юуг буруу хийсэн болоод зүгээр сууж чадахгүй хоорондоо сөргөлдөж байдаг байна? хэмээн бодно.

Гоо үзэсгэлэнт шинэхэн хатан нь цус нөждөө холилдон ийн хэвтэх нь зүрх эмтэрмээр. Уур хилэн, сэтгэлийн шаналлыг зэрэг мэдрэн суух эзэн хаан юунаас эхэлж, ямар шийдвэр гаргахаа ч дотроо төлөвлөн сууна.

Инбиний өргөөний шадар ахайтан өргөөнд бүлээн ус алчууртай оруулж ирэн Инбиний нүүрийг арчиж өгнө.

Жунин "Сун ахайтан түр сууж бай, асуух зүйл байна" гэхэд

Сун ахайтан "ойлголоо эрхэм дээдсээ" хэмээн бөхийгөөд суулаа.

Жунин "юу болсон юм? яг яасан гээд Пак хатныг ийм болгодог билээ? хэн ийм шийдвэр гаргасан"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now