13. Өршөөгөөрэй

5.4K 766 210
                                    

Саран авхай тэнгэрийн уудамд заларч одод гялалзсаар аль хэдийн шөнө болсныг илтгэнэ Инбинь сүмээс гаргаж өгсөн өөрийн өрөөндөө ширээ дүүрэн зоогийн ард ганцаараа сууна. Хаан эзэн их хатантайгаа амрах гээд нэг өрөөнд орсон гэдгийг Инбинь анхнаасаа л мэдэж байсан тиймээс хааныг хүлээхгүй байгаа боловч хатанд залагдана гэдэг хурим хийж байгаагаас өөрцгүй тул хаан эзэн л орж ирэхгүй бол тэр өөрөө хувцсаа ч тайлах эрхгүй бас орондоо орох эрхгүй билээ.

Тиймээс хэдий нойр нь хүрч байсан ч ширээний ард хатан өмсгөлтэйгөө суусаар.

Хаан эзэн хатанд зална  гэж өөрийн амаар хэлсэн боловч хатанд залах зарлиг нь яагаад заавал энэ  шөнө шууд ирснийг мэдэхгүй, багагүй гайхах ахайтан авхай нар өргөөний  гадаа Инбинийг өрөвдөх үгс шивнэлдэнэ

Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.

Хаан эзэн хатанд зална гэж өөрийн амаар хэлсэн боловч хатанд залах зарлиг нь яагаад заавал энэ шөнө шууд ирснийг мэдэхгүй, багагүй гайхах ахайтан авхай нар өргөөний гадаа Инбинийг өрөвдөх үгс шивнэлдэнэ.

Инбиний сонсгол энгийн хүнийхээс хамаагүй сайн тиймээс ахайтан авхай нарын шивнээг бүгдийг сонсож байгаа ч ямар нэг нүүрний хувиралгүй суусаар. . .

=================

Түүний нойр хязгаартаа хүрсэн бололтой нүд нь зовхио дийлэхгүй анилдсаар хажуу тийш унахтай зэрэгцэн газар бус харин хэн нэгний мөрөн дээр уналаа.

Тэр даруйдаа цочин сэрсэн Инбинь хажуу тийш харвал түүний ах нь бас л сүрхий царайны хувиралгүй шахам төв царайлсаар сууна.

Инбиний нүд томорсоор "ахаа та яаж орж ирсэн юм? гадаа зөндөө олон хүн байгаа шүү дээ?" хэмээн гайхсан асуултыг зөөлөн шивнэлээ.

Кёнсүү урагш ширтэн сууж байснаа аажуухан харцаа гүйлгэсээр Инбинь рүү хараад "хатан болсон өдрөө нөхөртөө гологдоо юу?" гэж асуулаа.

Инбинь хурдхан гараа саваад "үгүй ээ, хаан угаасаа их хатантайгаа хонож байгаа. Энэ сүмд хаан их хатан хоёроос өөр эм эм хоёр хамт унтаж болохгүй гэсэн" хэмээн хурдхан тайлбарлалаа.

Кёнсүү "тэгээд заавал ийм үдшээр чамайг хатанд залаа юу?" гэж хоёр дахь ширүүн асуултыг тавилаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Dove le storie prendono vita. Scoprilo ora