86. Олсонгүй

4.2K 760 117
                                    

Инбинийг унасан даруйд Сэүн түүнийг газарт зөөлөн тавиад "ААВАА ТА ЧИНЬ ЯАЖ БАЙНА АА? ЯАХААРАА ГЭРТЭЭ ҮНЭГ БОЛЧИХСОН ИРДЭГ ЮМ?" хэмээн цочирдсон байдалтай орилох шахан асуухад

Гэрэл тэр чигтээ унтарлаа. . .

Цонхоор тусах сарны бүүдгэр гэрлээс өөр юу ч үгүй харанхуй шахам болоход Сэүн гайхаж бага зэрэг эргэлзсээр ээж рүүгээ дөхөх зуур харанхуй дундаас тод улаан нүд гэрэлтэн аажмаар ойртсоор аав нь үнэг төрхөмдөө орчихсон байв.

Түүний харц догшин  ширүүн бөгөөд нэг л айдас төрүүлэм өөр байх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний харц догшин ширүүн бөгөөд нэг л айдас төрүүлэм өөр байх нь тэр.

Сэүн "а-аав? юу хийгээд байгаа юм? аав. . . зүгээр үү?" хэмээн асуух зуураа өөрийн шидийг ашиглан ээжийгээ холдуулан зөөнө.

Жунин чимээгүй бөгөөд аажуухан гэтсээр тэдэн рүү ойртож байлаа.

Байдал бишдээд байгааг анзаарсан Сэүн аль болох ээжийгээ нуух гэж хичээнэ. Гэвч түүний таамаг үнэн бөгөөд аав нь Сэүн рүү биш ээж рүү нь дайрах гэж байгаа нь тодорхой байлаа.

Аавынх нь нүд улам тод гэрэлтэж амаа нээх төдийд хутга мэт хурц шүднүүд бүдэг бадаг харагдах бөгөөд хумс нь шал зуран дуугаргаж яг л үхэл ойртож байгааг сануулах мэт тэдэн рүү дөхнө.

Сэүн "ААВ СЭРГЭЭРЭЙ, ААВАА. . . НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ? ААВ!!! ТА ЯАЧИХСАН ЮМ БЭ?" гэх зэргээр аавыгаа сэргээх гэж хичээх боловч яг л аав нь биш мэт зүгээр л араатан болсон байв.

Жунин бага багаар гэтэж байснаа гэнэт Инбинь рүү дайрав. Сэүн амжиж ээжийгээ хамгаалсан тул Инбиний гадуур шидийн бүрхүүл үүсэх бөгөөд Жунин түүнийг нь эвдэх гэж галзуу мэт самардан дайрах аж.

Сэүнд өөр арга байгаагүй болохоор аав руугаа дайрлаа. . . Аавыгаа түлхэн хол шидэхэд Жунин тэр дороо босож ирэн эргээд дайрлаа. Сэүн Жунин хоёрын дунд нэлээд ширүүн тулаан өрнөсөөр дээд давхрын хаалга, хана, шатны бариул зэрэг зүйлс бүгд хугарч цөмөрч хоёр давхар тэр чигтээ сүйдсэн байлаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now