69. Танайд очиж шоолуулна

4.1K 757 84
                                    

Инбинь "түр хүлээгээрэй, чи юу ч гэж бодсон бай тэр чинь биш шүү! энэ зүгээр л санаандгүй явдал боллоо" хэмээн тайлбарлахад

Исү ямар ч нүүрний хувиралгүй ширтсээр "ойрт гэрт чинь ирж хоноё гэхээр татгалзаад байсан ийм шалтгаантай байсан хэрэг үү?" хэмээн асуухдаа хүчээр шахуу инээмсэглэв.

Инбинь "хайраа тийм биш гээд байхад чинь. Энэ зүгээр зочин өөр юу ч биш"

Исү "тийм ээ ямар зочин болохыг нь харж байна. Хамт хүнсээ цуглуулаад бараг л эхнэр нөхөр шиг харагдаж байна" гэсээр зөрүү харлаа.

Инбинь Жуниныг нэлээд чанга нудраад "бусдын амьдралыг сүйрүүлж байгаагаа харсаар байж чимээгүй зогсоод байх юм уу? ямар нэг юм хэл л дээ" хэмээхэд

Жунин "а-аан нөгөө чиний бодож байгаа шиг биш ээ, бид танилцаад удаагүй байгаа. Жирийн танилууд"

Исү "хөөх харагдаж байна, танилцаад удаагүй ч их дотно болжээ, би буруу үедээ ирчихсэн юм шиг байна. Саад болсонд уучлаарай" гэсээр гадуур хувцсаа аван гутлаа өмсөөд гарах гэж оролдлоо.

Инбинь түүний гараас татан зогсоов.

Исү "ЯАВ??"

Инбинь шууд түүнийг барьж аваад үнсчих нь тэр. Энэ бүхнийг харан нүд нь байдгаараа томорсоор гацсан хүн нь мэдээж Жунин. Тэр Инбинийг ийм сонирхолтой гэж мэдэж байсан ч түүний нүдэн дээр өөр бүсгүйг үнсэж байгааг харах үнэхээр эвгүй бөгөөд цочирдмоор байсан нь мэдээж.

Явах ёстой мэт санагдсан ч яахаа мэдэхгүй хөл нь хөдөлж өгөхгүй зогсоно.

Инбинь Исүгээс холдоод "тэр надад мөнгө зээлүүлсэн хүн. Бусад өрийг минь дарж өгсөн. Бас гэрээний нөхцөл хамаагүй дээрдсэн болохоор өмнөх шигээ бусдаас зугтаах юмгүй амар болсон" хэмээн тайлбарлалаа.

Исү бага зэрэг гайхсан байдалтай Жунин руу харна.

Жунин "т-тийм ээ зүгээр л зээлдүүлэгч, зээлэгч хоёрын харилцаа" гэсээр хүчээр шахуу инээмсэглэлээ.

Исү "үнэхээр тийм гэж үү? буруу ойлгочихсон бололтой уучлаарай бас сүйт бүсгүйд минь тусалсанд маш их баярлалаа" хэмээн дахин дахин бөхийнө.

Жунин "з-зүгээр дээ, би ингээд явъя даа" гэсээр бөхийхөд

Инбинь, Исү "хоол идээд яваач"

Исү "бидэнд тус хүргэсэн хүн гэдгийг нь ч мэдэхгүй муухай аашилчихлаа уучлаарай, та хоёрт би хоол хийж өгье"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Où les histoires vivent. Découvrez maintenant