80. Ажил шүү

4.5K 809 122
                                    

Инбинь эхлээд тоглоод байна гэж бодсон бололтой тоомжиргүй инээснээ гэнэт нүүр нь хувиран гайхсан харцаар хараад "юу??" гэж лавлан асуулаа.

Жунин инээмсэглэн түүн рүү ойртоод "эхнэр бол. . . надтай гэрлэ" гэж маш тодорхой хэллээ.

Инбинь бантсан мэт худлаа чанга инээгээд "Сэүн л хачин зүйл ярьдаг байсан одоо бүр чи хүртэл хачин юм ярьдаг болжээ, аргагүй л аав хүү хоёр" хэмээн эв муутай болхи дуу инээхэд

Жунин тайван гэх ч нь түүн рүү ширтсээр "би тоглоогүй ээ, жинхэнээсээ гэрлэх гэсэн юм" гэв.

Инбинь илүү нухацтай царай гаргаад "я-яагаад? чамд төлбөр төлж эхнэр авах шаардлага байгаа гэж үү?" хэмээн асуухад

Жунин "байгаа" гэх богино хариултыг өглөө.

Инбинь мэдээж ойлгоогүй болохоор дахин асуув.

"ямар шалтгаанаар?" гэхэд

Жунин "чи мэдэж байгаа, би энэ улсад нөлөө бүхий баян эр. Гэвч энэ том групп, энэ их эд хөрөнгө байгаа хэрнээ хүнтэй гэрлэхгүй болохоор ихэнх хүн буруу ойлгож худлаа үнэн нь мэдэгдэхгүй есөн шидийн цуурхал тараадаг. Мэдээж хоосон яриа надад тийм ч чухал биш. Гэвч нөгөө талд миний эхнэр болох гэсэн мөнгөнд шунасан худал бодолтой бүсгүйчүүд өдөр шөнөгүй наалдаж залхааж байна. Зүгээр ажиллаа хийж байхад хүртэл охинтойгоо, ач охинтойгоо гэрлүүлж гэр бүлийн харилцаагаар ажиллаа амжуулах гэсэн бизнесменүүд ч их. Би энэ бүгдээс залхдаг"

Инбинь "тийм л юм бол зүгээр таалагдсан бүсгүйгээ болзоонд уриад ч юм уу? болзох үерхэх зэргээр туршиж үзэж болоогүй хэрэг үү? заавал гэрлэлт гэж үү? Тэгээд бүр гэрээт гэрлэлт шүү"

Жунин "надад таалагддаг бүсгүй байхгүй. Тэгээд ч Сэүн бид хоёрыг аав хүү хоёр гэдгийг мэдэх юм бол хэдэн эмэгтэй хүлээн зөвшөөрнө гэж бодож байна? Бүсгүйчүүд их өнгөц хардаг. Надтай уулзах гэж араас гүйж байгаад голоос нь Сэүнийг хараад түүнд сээтэгнэх гэх мэт. Тийм бүсгүйчүүд надтай гэрлээд Сэүнийг минь эхийн хайраар хайрлах болов уу?" гэж асуухад

Инбинь эргэлзсэн янзтай харж байснаа "м-мэдэхгүй юм, би ямар тэр хүмүүсийн чинь дотор орсон биш" гэсээр зөрүү харлаа.

Жунин Инбиний гараас атгаад "гуйж байна. Энэ санал хэн хэнд минь ашигтай. Чи богино хугацаанд өр өө дарна. Харин би хүмүүсийн хэл ам, дэмий наалддаг хүмүүсээс холдоно. Хамгийн гол нь-"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora