44. Инбинь болон Жунин

5.4K 747 77
                                    

Инбинь цочирдохоос гадна энэ үнсэлт тэврэлтийг маш их санасан гэдгээ мэдэж байлаа. Тиймээс хааныг өөрөөсөө түлхсэнгүй. Харин ч удаан үргэлжлээсэй хэмээн бодсоор өөрийгөө хааны мэдэлд өгөн хөдөлгөөнгүй зогсоно.

Хаан ч бас түүнтэй адилхан бодолтой байгаа бололтой үнсэлт тийм ч хурдан дууссангүй. Тэд нэлээд ундаан үнсэлдээд бие биеэсээ холдоход хэн нь догдолсон байдалтай амьсгаа даран өөд өөдөөсөө ширтэнэ.

Энэ чимээгүй орчныг эвдэн Инбинь "та намайг санасан гэж үү? би бодохдоо намайг үзэн ядаж байгаа гэж бодсон. Би хийгээгүй боловч хэн ч итгэхгүй-" гэхтэй зэрэгцэн хаан дахиад үнсчихлээ.

Инбиний нулимс цийлгэнэн хааны хүзүүгээр тэврэн шунаглан үнслээ.

Хаан уруулаа удаанаар салгаад "яаж чамайг үзэн ядах юм? өөрийн харснаа хүртэл үгүйсгээд чамд итгээд байхад. Ухаангүй байхад чинь маш их санаа зовсон. Хажууд чинь байх ёстой атал хамт байх боломжгүй болохоор хэцүү байсан. Хүүхэдтэй болсон гэдгийг чинь сонсоод маш их баярласан гээч. . . маш их" гэж хэлэн Инбинийг тэвэрлээ.

Энэ удаад Инбинь нулимсаа барьж дийлсэнгүй уйлж орхилоо.

"таныг надад дургүй болоод дахиж уулзах хүсэлгүй болсон гэж бодсон. Өдөр бүр санадаг хэрнээ уулзаж чадахгүй. . . . үнэхээр хэцүү байсан" гэсээр уйлахад

Жунин "дахиад жоохон л хүлээчих тэгээд л бүх зүйл хэвийн болно. Бид дахиад хамт байна. Надад итгээд жоохон л хүлээчих. Бас хүүхдээ анхаарч байгаарай. Би дахиж хүүхдээ алдмааргүй байна" хэмээлээ.

Инбинь толгой дохин хаанаас холдохтой зэрэгцэн зөөлөн бороо шивэрнэ.

Инбинь "өө энэ бороо" гэсээр нулимсаа шудрахад

Хаан түүний гараас хөтлөн хаашаа ч юм явлаа. Тэд хааны өргөөнөөс холгүй байх бурхдын өргөө буюу үе үеийн хаадын залбирч, зарим нэг зан үйл гүйцэтгэдэг тусгай хүндэтгэлийн өргөөнд орж ирлээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр өргөө байсангүй. Харин тэр өргөөний доор буюу газар доор байрлах нууц өрөө байсан юм.

Инбинь нэлээд гайхсан тул өрөөг тойруулан харсаар "ордонд ийм өрөө байдаг гэж үү?" хэмээн уулга алдахад

Хаан инээмсэглэн "миний нууц өрөө, надаас өөр хэн ч мэддэггүй юм. Харин одоо чи мэддэг боллоо. Энэ бол миний ганцаараа байж тайвширдаг өрөө. Хаан биш зүгээр л Ким Жунин байж болдог цор ганц газар. Хаан төрийн хүнд хэргээс болж сэтгэл санаа дарамттай хэцүү үед хааны ордноос үүрд зугтаамаар санагддаг. Яг тийм үедээ хэнд ч мэдэгдэхгүй энд ирээд тайвшрах хүртлээ суудаг. Магадгүй би Чусоны хаана ч байсан хаан гэдэг нэр хүнд дагалдсаар л байна. Харин энэ өрөө бол өөр. Энэ өрөөнд хаан гэж байхгүй. Би энд байхдаа зүгээр л Ким Жунин байдаг"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now