99. Гэрлэсэн

5.4K 846 183
                                    

Сэүн Ёнми хоёрыг гарсны дараа Инбинь нэлээд шоолсон маягтай Жунин руу харан "100-н жилийн шийтгэл авсан аавын сэтгэгдэл ямар байна даа?" хэмээн асуухад

Жунин хөмсөг зангидан чухал харснаа "давж заалдах болно. Муу ачлалгүй хүү. Чамайг өнгөрснөө санахаас өмнө ямар сайхан зүйлс ярьж байсан гэж санана? ээжийг хурдан найр, дүүтэй болмоор байна. Аав ээж хоёртоо хэзээ ч саад болохгүй гээд л байсан. Гэтэл одоо хар даа! яг л жоохон хүүхэд шиг" хэмээн гомдол мэдүүлнэ.

Инбинь "миний ой санамж сэргэсэн болохоор түүний нялхрах нь мэдээж зүйл шүү дээ. Нас нь хэд байх нь хамаагүй бидний хүү юм чинь. . . гэвч хаантан та бас эрхлээд байна уу даа? хүүтэйгээ барьцаад хов зөөгөөд л" хэмээн эрхлүүлэх маягтай зөөлөн дуугаар хэллээ.

Жунины нүд томрон "т-тэр л өөрөө 100 жил гэж өөдгүй зан гаргасан. Тэгээгүй бол юу гэж хов зөөх юм"

Инбинь инээмсэглэн Жунин руу ойртоод "хүүтэйгээ барьцах ч яах вэ, эхнэрийнхээ үгэнд орохгүй болохоор л ингэдэг юм даа. Үүрээр хүүгийнхээ цаад талд гараад унт гээд байхад үг сонсохгүй байсан. Хүү нь жинхэнээсээ гомдож байгаа биз дээ" хэмээхэд

Жунин хоолойгоо засан "хммм. . . .тэр ч тэгсэн шүү. Гэхдээ л чамайгаа тэвэрч унтмаар байсан юм" хэмээн өөрийгөө зөвтгөнө.

Инбинь Жунины энгэрт наалдан тэврүүлээд "үлдсэн бүх насаараа тэврэх юм байж, харамч залуу" хэмээгээд аз жаргал дүүрэн инээмсэглэл тодруулна.

Жунин "харамлахгүй гээд яах юм, чи надад байгаа бүх юм байхад" хэмээсээр духан дээр нь үнслээ.

Тэд хэсэг тэврэлдэн хэвтээд орноосоо бослоо.

Инбинь "тэд намайг бүгдийг санасан гэдгийг мэдээд гайхах байхдаа, нэгэнт бүгд цуглаж байгаа юм чинь аав руу явна аа" гэсээр инээмсэглэнэ.

Жунин "хүү байгаа шүү дээ. Тэр байхад нууц тийм ч удаан байхгүй гэж бодож байна. Гэнэт бүгд ирсэн нь аль хэдийн мэдсэн хэрэг. Магадгүй Сэүн зурвас явуулсан байх"

Инбинь "нээрээ тийм ч юм уу? Ёнмиг бас ирсэн болохоор өөр уулзалт гэж бодож байлаа"

Жунин "Ёнмигийн хувьд тэр энэ долоо хоногийн ажлын заавар авах гэж ирсэн байх. Сүүлийн үед бидний хувьд нэлээд олон том хэрэг мандсан хоногууд байлаа. Энэ бүх хугацаанд группийн ажлыг унагахгүй авч яваа бүсгүй байгаа юм"

Инбинь "их сайн бүсгүй бололтой, түүнийг тусгайлан шагнах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ энгийн эмэгтэй байсан. Яаж яваад та хоёрын талаар мэддэг болчихсон юм?"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now