17. Хөл хүнд болохгүй

6.4K 780 161
                                    

Анхаар!!! хэсэг чимээгүй ажиглаад л байлаа. Гэтэл Жуниныг 4 хатантай гээд үзэн ядах, шалиг хөгийнөөр нь дуудах, бараг л хорвоо дэлхийд байхгүй бохир заваан хүн мэт хэт эмзэг хүлээж аваад байгаа хүмүүс нэг биш нэлээд хэд байна аа.

Хонгорууд минь энэ чинь орчин үе биш шүү дээ!! дээр үе!! хаан засаглалтай эртний үе!! энэ үед харц боол л биш бол энгийн ард нь хүртэл бага эхнэр авч болдог байсан үе. Тэр тусмаа хаад ноёдын бага хатад татвар эмс жинхэнэ хөглөрч байсан цаг үе шүү дээ!!

Энэ үед ганцхан хүнийг үнэнчээр хайрлаж ганцхан эхнэртэй байна гэвэл бараг л хүмүүс гайхаж эсвэл дорд үзэж инээж хөөрөхөөр л байсан үе шүү дээ! хүмүүсийн үзэл бодол амьдралын хэв маяг нь ийм байсан гэдгийг ойлгоорой.

Харин ч 4 хатан миний хувьд бага гэж бодож байгаа. Эртний хаадын түүх уншаад үзээрэй. Дөрөв таван ордонд 40 50 хатан татвар эмстэй байдаг гэх түүх дэндүү их.

Олон эхнэртэй, олон хатан авдаг ёс нь тухай үедээ улс төрийн тогтворгүй байдал, дайн самуун олон зүйлээс шалтгаалж хааны угсаа залгамжлал, удам угсааг бат бөх байлгах гэсэн нэг арга ч гэж хэлж болно. Аль болох олон хатан авч олон хүү төрүүлэх нь тухайн хааны удам угсаа тасрахгүй байх нэг баталгаа болдог байсан гэж би хувьдаа дүгнэж байгаа.

Ямар цаг үед өрнөж байгаа өгүүллэг уншиж байгаа гэдгээ бодож үзээд хэт эмзэглэхгүй хүлээн аваарай гэж хүсэх гэсэн юм🤗

=======================================

17-р хэсэг:

Хааныг ийн асуухад Инбинь бараг л хөшсөн мэт гацаж орхив. Хаан түүнээс хариулт хүлээсэн чигтээ чимээгүй ширтэнэ.

Энэ таагүй бас чимээгүй байдал хэсэгхэн үргэлжлээд Инбинь муухан инээмсэглэн "т-та чинь юу яриад байгаа юм?" гэж мэдээгүй дүр үзүүлэн асуулаа.

Жунин "хатан тантай хэт дотно болоогүй байж мэдэх ч бас л чамгүй хөөрхөн хугацааг хамт үдлээ. Анх ирсэн өдрөөсөө эхлээд л үнэн зүйл дээр хүчирхэг, шударга бус зүйлд эрэмгий тэмцэж байгаа хүчтэй төрхийг чинь харсан. Үнэхээр та хийгээгүй бол хэнээс ч айхгүй хүчтэй тэмцэж чадах байсан. Гэтэл сүмийн их багш өрөөнд чинь орсон танихгүй залуугийн тухай хэлэхэд яаж сандарч байгааг чинь харсан. Хэрвээ үнэхээр эр хүн ороогүй байсан бол хатан эх байтугай хаан би чамайг шийтгэнэ гэж байсан ч чи хүч үзэн үг сөрөх байсан. Гэтэл маш их сандарч айж байсан шүү дээ. Тиймээс л би өөр эр очсон гэж бодсон юм" гэж хэлэхэд Инбинийг хэлэх үггүй болгож орхив.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now