15. А Ми

3.5K 309 23
                                    


И Фан түүний үйлдэл, мөн нэг талаараа өөрийг нь зөвшөөрсөнд баярлаж байлаа. Түүнийг зугтсаныг мэдсэн тэр мөчид залуу эцэс төгсгөлгүй ангалд унасан мэт аймшигт мэдрэмжид хүлэгджээ. Түүнчлэн эмэгтэй гол дүрийн гэрэлт цацраг бүрхүүл мастерын дүрэлзэх уур хилэнг барьж чадаагүй нь анхных болов. Тэр Ши Фэнг үл тоомсорлон эхнэрээ хайхаар явсан юм. Нэг зүйлийг тодруулахад Хэригийн таамаглаагүй зүйл нь тэдний хамт өнгөрөөсөн эхний шөнө үүрдийн хувь заяаг нь хүлэх тэмдэг батжин эхнэр нөхрийн холбоо нь нэгдсэн билээ. Тэрхүү тэмдэг хангалттай нотолгоо болно. Тэд ямар ч зан үйл хийгээгүй ч мэнгэ адил харагдах улаан тамга тэднийг дэр нэгдэж эр эм болоход эс бүхэнтэй нь холбогдон ирээдүйг нь гинжилсэн ажээ.

И Фан түүнийг зугтахгүй гэдэгт итгэлтэй байсан тул түүнд Линяао өгөх нэрийдлээр эмэгтэйчүүдийн жирэмслэлтийг дэмжих шим тэжээлтэй шөл өгч байлаа.

Харин түүнийг зугтсаны дараа бараг 2 сарын турш хайж байхдаа тэрээр газар дэлхийг шатааж, далай тэнгисийг ширгээхийг хүсэх хэмжээгээр ихэд цөхрөлд автсан.

Азаар тэр нэгэн тариаланч эрээс тэртээх тосгонд үл мэдэх хачин хүн газар нутаг шинжлэн явж байгаа болохыг олж сонсов.

Эцэст нь тэр түүнийг олсон. Гэвч түүний буруутай үйлдлээс болж хайртай бүсгүйн зугтсан гэдгийг мэдэх тул хэрхэн түүнтэй уулзах эвээ олж чадсаар байв. Ши Фэнтэй амрагийн харьцаатай гэх буруу ойлголтоос үүдэн зугтсан гэж бодож байлаа. Тэр ичгүүргүй үйлдэл олныг хийдэг ч зүрх сэтгэл нь А Ми руу бүрэн тэмүүлж түүнд харьяалагдахыг хүсдэг. Хэдий тийм боловч гэрэл бүлгийн мастер, түүнд биелүүлэх ёстой үүрэг хариуцлага бий. Бүлгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө домогт араатан хайж олохын тулд түүнд Ши Фэний эртний араатан хэрэгтэй. Тэдгээр араатнууд хар шидэд ховстож хүмүүс рүү дайрах эсвэл атгаг санаа агуулсан этгээдийн гарт орж болзошгүй. Тиймээс тэднийг хяналтдаа байлгахын тулд эмэгтэй гол дүрийн мөнх араатныг ашигладаг юм.




(++++)❗️

М хэсэг учир тухгүй санагддаг бол 3-н нар хүртэл энэ хэсгийг алгасна уу!!!

Хэри өөрсдийгөө нүцгэлж, түүний дээр гарах үед И Фаны бодол замхарч бодит байдалд эргэн ирлээ. Харин Хэри болгоомжтойгоор түүний өнөөхийг барин удаан өөр лүүгээ оруулав.

Тэр нэг хөл дээрээ зогсон нөгөө хөлөөрөө өвдөглөн ташаагаа удаан хөдөлгөж, сэрэл мэдрэлийн дээд цэг рүү шилжинэ. Зөөлөн хөдлөнгөө гараа хагас нугалан И Фаны толгойн хооронд тулан цээжийг нь налан түүний уруулыг таашаалтайгаар үнсэж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now