16. А Ми

2.6K 318 24
                                    


Гэнэтийн хурц гэрэл орчинг бүрхэж, өнөөх эрийн нүдийг гялбаж орхилоо. Боолгуулж байсан Хэри түүний гараас мултран шилжин алга болох нь тэр. Тэр сүмд ирэхдээ ихээр ханиалгах аж.

"А Ми." И Фан тэвдэнгүй орилоод түүнийг чанга тэврэв. Хэри түүний хоолойноос айдас, сандрал үймээнийг сонсоно.

"Би зүгээр ээ." хэмээн Хэри түүнийг тайвшруулахыг хичээнэ. Харин И Фан түүн рүү харахдаа хүзүүн дээрх цус шүүрсэн шархыг нь олж харан тэр даруй анагаалаа. Хэри өөрсдийг нь аварсан хүнийг харна. Тэр И Фан шиг харагдаж байв. Хэри түүний эцгийн талаар тийм ч сайн мэдэхгүй. Тэр үргэлж алс холын хаа нэгтээ байдаг байсан. А Ми түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй бол зөвхөн эмэгтэй гол дүр түүнтэй уулзаж байжээ.

Гэрэл бүлгийн настан яаравчлан гаднаас орж ирэв.

"Тэд хэн бэ?" И Фан эцгээсээ асуух ч настан түүнийг үл тоох аж.

"Жаахан хүндэтгэлтэй ханд, хүү минь." тэр хүн И Фанд ийн хэлээд тайван гэгч нь аягандаа цай дүүргэн удаанаар оочлон уулаа.

"Настаан, сая юу байсан бэ? Яагаад тэд намайг алахыг хүсээд байгаа юм?" Хэри настанг ирэхэд асуухад

"Бид чамайг агуу луу овгийн алдагдсан охин болохыг мэдэж байгаагүй." гэж эр хэлэв.

"Юу?" Энэ түүхийн талаар түүнд ямар ч мэдээлэл байгаагүй учир эргэлзэж байв. Тэр И Фан руу харахад тэр ч гайхширсан харагдана.

"Бид чамайг луугийн хааны цэвэр цуснаас үлдсэн цорын ганц удам гэдгийг саяхан олж мэдсэн.

Янз бүрийн овог аймгийн дайны үеэр хамгийн хүчирхэг овог нь бүх бүлэгт энх тайвныг зохицуулдаг юм. Харин тэр нь луугийн хаан, хатны овог байсаар ирсэн. Тэд энэрэнгүй, сайн хүмүүс гэдгээрээ алдартай. Гэвч луугийн бүлгээс нэгэн босогч луугийн хааны эсрэг тулалдахаар олон эрсийг цуглуулж эхэлсэн. Тэр үед хатныг хөл хүнд байж, хүүхэд төрүүлснийг хэн ч мэдээгүй. Хаан ирэх гамшгийг тооцон тэр даруй хүүхдийг нуусан. Гэвч хэдэн цагийн дараа хаан, хатан хоёр босогч Ван Яаны гарт амь үрэгдсэн юм.

И Фаны эцэг чиний хаан аавд туслахаар ордонд ирэхэд дэндүү хожимдсон байжээ. Гэхдээ хаан амьсгал хураахаасаа өмнө түүнд хамгийн сүүлийн захиасаа хэлж амжсан, 'миний хүүхдийг хамгаал.' гэж. Хүүхэд хаана нуусныг асуухаас өмнө тэр сүүлийн амьсгалаа хурааснаар тэр хүүхдийг олж чадаагүй.

Ван Ян дотоод хүч ихтэйгээс гадна тэр тулааны урлагаар хичээллэж, луугийн бүлгийн хүмүүсийг удирдах чадвартай болсон. Луугийн бүлгийн нүд уйтгарт автсан байсанд гайхах зүйлгүй. Амьдрал төсөөлөхийн аргагүй.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now