Ян Хэри (7)

4K 343 25
                                    


Хэри өмнөх амьдралдаа Чанминыг хэрхэн дагаж, хичээнгүйлэн араас нь гүйж байсан цаг үеэ эргэн дурсана.

Анхны харцаар дурласан тэр үдэшлэгийн дараах өдрөөс эхлэн Хэри туслахдаа Чанмины төлөвлөгөө, цагийн хуваарийг сайтар шалгаж байхыг даатгаж байсан. Тэр түүнийг тандаж эхэлсэн юм. Урьдны Хэри царайлаг бизнес эрхлэгч залуу болох Чанмины таалагддаг бүх зүйл гээд түүний дуртай хоолыг хийж сурахын тулд хамгийн сайнаараа хичээж эхэлсэн. А-аас Я хүртэл тэр түүний тухай бүх зүйлийг нэрлэж чадах хэмжээтэй болсон байлаа. Дурласан хүн сохордог гэдэг шиг түүнд таалагдахын л төлөө чамгүй их хичээж байсан нь өөрийгөө алдахад хүргэсэн харамсалтай.

Хэригийн санаж байгаа хамгийн мулгуу явдал нь тэр түүнийг бялдаржуулах төвд тууштай дагаж байсан үе. Тэр нь зөвхөн маш баян, эрх мэдэлтэй хүмүүст зориулсан онцгой төв байсан. Хэри нэгэнт л Чанмины хараанд өртөхөөр шийдсэн болохоор фитнесийн төвд орохдоо аавынхаа нэрийг ашигласан. Халуухан задгай тамирын хувцас өмссөн нь түүний хөх, өгзөг бараг ил гарах шахаж байсан гэж хэлж болно. Хэри түүний анхаарлыг л татахыг маш ихээр хүссэн нь энэ юм. Тиймээс түүнийг автомат гүйлтийн машин дээр алхаж байхад хажууд нь байх өөр нэгэн машин дээр гараад алхаж эхлэв. Чанмины өв тэгш сайхан булчинлаг бие, царайлаг царайнаас Хэри харцаа салгалгүй ширтсээр бараг шүлсээ гоожуулах дөхөх аж. Гэтэл Чанмин машины зогсоон алхахаа болиод түүн рүү дайсагнасан мэт харцаар ширтэв.

"Хэрэв дахиад намайг ингэж ажиглавал тэр үед би чиний балиар наад хоёр цэхрийг чинь ухна гэдгээ хэлчихье." хэмээн ууртайгаар Хэрид хэлээд орхиод явчих нь тэр.

Хамгийн сонирхолтой нь Хэри түүний үгийг сонсоод огт айж, цочирдоогүй. Тэр дороо л ухаанаа алдсан тэнэг хүн шиг болсон ч энэ нь түүнтэй ярилцсандаа баяртай байсных юм. Тэр ч бүү хэл Чанмины уур уцаартай, бүдүүлэг, зэвүүцэм байгаа байдал нь илүү царайлаг, дур булаам харагдсан учир Хэрид ихээр таалагдаж, улам татагдчихсан. Аймшигтай, дэндүү тэнэг түүх.

Хэри өнгөрсөн явдлаа дурсахдаа чичирч эхлэв. Тэр өнгөрсөн амьдралынхаа өөрийгөө дурсах бүртээ хичнээн тэнэг байснаа харааж, толгойгоо цохиод хагалахыг хүсдэг.

Хурлын тэнхимээс гарсныхаа дараа ажлын өрөө рүүгээ очоод Чанмины хүрсэн биеийн бүх хэсгээ угаав. Ариутгалын савыг дуусан дуустал шахсаар хоосолж орхино. Түүний өөгүй цагаан арьс нь улаарч, хөхөрч байсан ч огт хамаагүй үрсээр угаах аж. Хэри тэдэнд өрөвдөх сэтгэл хэзээ ч гаргаж чадахгүй. Тэдний түүнд хийсэн зүйл махбодын өвдөлтөөс ч хязгаарлагдахгүй, яс мах, сүнсэнд нь хүртэл нөлөөлж, тэвчихийн аргагүй зовлон шаналлыг өгсөн.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now