12. Сүүлчийн даалгавар

3.2K 449 38
                                    


Юнхо түүний биеэс анхилах зөөлөн үнэрийг үнэрлэн нэлээд хугацааг чимээгүй өнгөрөөв. Үнэр түүнийг ихээхэн тааламжтай болгон тайвшруулах боловч тэр хэзээ, хаана энэ үнэрийг мэддэг болж санагалзах болсноо мэдсэнгүй. Яагаад энэ үнэр ингэж их танил мэдрэмж төрүүлж, биеийг нь тэврэх шиг болж байгааг ойлгохгүй байв. 

Хэри түүний хувирлыг харсаар хөмсөг зангидах аж.

"Чиний хоолой, чиний үнэр, чиний үйлдэл. Энэ бүгд миний зүүдэнд байсантай яг адил. Чи хэн юм бэ?" 

Хэри балмагдах болон уурлахын хооронд ямар хариу үйлдэл үзүүлэхээ үл мэднэ.

"Вуах, вуа систем, дахиад өөр нэг хүн гараад ирлээ. Тэр шилжигч эсвэл үүнтэй холбоотой хүн үү?"

"Би харж чадахгүй байна, хөтчөө." гэж хүн роботын хоолой хэлэх бөгөөд тэр сүүлийн үед болж байгаа үл мэдэх зүйлсийг зохицуулж, олох гэж ихээхэн завгүй байгаа ч түүний ажиглах системд доголдол үүсэн ажиллаагүй болсон юм. Шийтгэлийн ертөнц нь хахир хатуу арга замаар бэрхшээлийг тулгаруулдаг боловч гаднын хүчин зүйл нь түүний хөтчийн талд хөнгөн ханддаг бололтой. Тэр дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл олохыг хичээн хичээнгүйлэн судалж байгаа ч өгөгдөлд нэвтрэн асуудлыг шийдвэрлэхийн ирмэгт гэнэтийн хүчнээс үүдэн удаа дараа осолдож эхэлсэн.

Хэри түүнийг шилжигч хүн эсэхийг мэдэж магадгүй гэж найдан нүд рүү нь ширтэхэд үгүй бололтой.

"Ноён Юнхо...ахэмм" Хэри бага зэрэг хий ханиалган түүний анхаарлыг татаад, "Та мэдэхгүй байж магадгүй, өөрийгөө танилцуулахад намайг Ян Хэри гэдэг. Таны сүйт бүсгүйн хэлснээр төрөөгүй хүүхдийг чинь алсан нэгэн. Ийм тэнэг худалд итгэнэ үү, байна уу чинь хамаагүй. Миний хийсэн хамгийн тэнэг алдаа бол ердөө түүнийг шатны уруу түлхсэн нь байх, гэвч би үүнийг зориуд хийгээгүй гэдгээ хэлье. Харин одоо та хийх гэж байгаа зүйлээ хурдан хий. Ингээд удаад байх чинь намайг ядрааж байна." Хэри ийн зоригтой хэлсэн ч үнэндээ тэр өөрт нь юу болохоос айж байлаа. Дахин харгис тамлал түүнийг хүлээж байх вий гэхээс айж, яс нь чичирч байсан ч тэр нүүрэн дээрээ харуулаагүй юм.

Тааралдсан гурван эрээс одоо урд нь байгаа хүн бусдаасаа илүү аймшигтай болохыг тэр мэднэ шүү дээ.

"Хмм, сонирхолтой." Юнхо гар дохиход үүдэн зогсох гурван эр ойртож ирэн Хэриг суллав.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now