2. На Лена

3.6K 347 5
                                    


Бүх зүйлээ бэлдсэний дараа тэр урт цагаан нимгэн сулавтар даашинз, түүнийхээ дээгүүр шаргал урт хүрэм өмсөөд өрөөнөөсөө гарлаа. Түүний ойр дотны гэгдэх нэгэн шивэгчин түүнийг хараад өөдөөс нь чиглэн ирнэ.

"Хатагтай, та яагаад ийм эрт боссон юм бэ? Хаа нэгтээ өвдөж байна уу? Өчигдөр та бараг л шатаж байсан шүү дээ." хэмээн үйлчлэгч асуулт тавив.

Хэри энэ биеийнхээ санах ойг ухаж төнхчижээ. Энэхүү үйлчлэгч нь Ленаг нас барахад цөхрөлдөө автан түүний гомдол, харууслын өшөөг авах хүсэлтэй өш хонзондоо автсан бүсгүй. Түүний ээж нь Ленагийн асрагч эх байсан юм. Тэр хүн боловч багаасаа Ленатай эгч дүүсийн дотно харилцаатай хамтдаа тоглож өссөн. Тиймээс хамгийн нандин эгчээ алдсан тэрээр Кэтид өш санаж, түүнийг хороохыг оролдох үеэр Кэтигийн өнөөх хамгаалагч царайлаг залуусын нэгэнд нь харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.

Энэ үед Хэригийн толгойд дахин нэгэн биелүүлэх ёстой хүсэл орж ирэх нь тэр.

"Бие махбодын эзний сүүлчийн хүсэл бол Ханид сайхан амьдрал бэлэглэх явдал." гэж механик дуу хоолой хэллээ.

Энэхүү хоолойг дуугарахад Хэри гайхширч орхив. Урд нь зогсох хөөрхөн эмэгтэй хүчтэй, ширүүн мэт харагдаж байгаа ч анхааралтай ажиглавал үнэхээр эелдэг гэдгийг нь хангалттай мэдэхээр байна. Гэвч Ленаг нас барсны дараа түүний хийсэн үйлдэл зан чанарыг нь муугаар дурссаныг тодорхойлон өгүүлжээ.

Хэри Хани руу зөөлөн инээмсэглэн хараад "Миний бие зүгээр дээ, Хани. Энэ талаар ярих хэрэггүй!" хэмээв.

"Яагаад ярьж болохгүй гэж, та санахгүй байна гэж үү, хатагтай? Тэр таныг гол руу түлхсэн шүү дээ. Огтхон ч зүрх сэтгэлгүй мангас. Үүнийг хүн бүхэн л мэднэ." гэсээр Хани ууртайгаар хэлэх ба тэр хүнээ дотроо алж байгаа мэт л нүдэнд нь уур хилэн үзэгдэнэ.

Харин Хэри түүний хариу үйлдэлд хөхрөв.

"Тиймээ, гэхдээ битгий санаа зов доо! Би үхчхээгүй байгаа биш биз дээ? Үүнийг мартаад оронд нь намайг гол харш руу дагуулаад явахгүй биз? Аавтай уулзаж, ярилцах хэрэгтэй байна л даа."

Хани бага зэрэг тайвшран зөөлөрч, Хэригийн гарыг атгав.

"Хатагтай, мэдэж байна уу? энд байгаа харш, бас гол харшийн бүх хүмүүс таныг хүндэлж, биширдэг. Бид үргэлж таны ард байгаа шүү." Хани ноцтой нь аргагүй ингэж тунхаглалаа.

Хэри толгой дохин хөхрөн инээгээд "Би мэдэж байгаа. Харин одоо явцгаая." гэж хэлээд тэд үүдний зүг алхсаар гарахад хөгшин эр шаргал өнгийн хээнцэр морин сүйх тэргээ цэвэрлэж байв. Тэр Хани, Хэри хоёрыг хараад хийж буй зүйлээ орхиод угтан авах аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now