13. А Ми

4.3K 390 51
                                    


Хэрид ядарсан мэдрэмж үл төрнө. Зөвхөн хоржигнох ходоод нь өлссөнийг илтгэх аж. Тэр яаралгүй аажуухан босоод шууд бүлээн усаар дүүрэн модон ваннд оржээ. Гэхдээ өрөөнөөс гарахынхаа өмнө И Фанаас Ляняо авчирч өгөхийг хүссэн. Залуу мастер хөмсөг зангидан түүнийг орхих эсэхдээ эргэлзэж байгаад нэгэн албатаа дуудан хаалганых нь гадна мануулж үлдээв.

Хэри биеэ угааж дууссаныхаа дараа өрөөндөө бэлэн болсон халуун уур савсах Ляняо ургамлын шөл хүлээн авч зоогийн ширээнийхээ хойно тухаллаа. Шөлний амтанд орц найрлагад нь байдаггүй гэмээр ер бусын зүйл мэдрэгдэж байсан ч үүнийг ойшоож үзэхийг завдсангүй. Учир нь тэр анх удаа ойлгомжгүй хэрнээ тун амттай шөл ууж байгаа хэрэг. Дараа нь орон дээр бэлдэж тавьсан зөөлөн тансаг үнэнээр баялаг шинэхэн хувцсыг өмсөж дуусах үед И Фан өрөөнд орж ирэв.

"Амласнаараа би өөрийн үүрэгтээ анхаарал тавьж байгаа болохоор чи ч гэсэн өөрийн хэсгээ биелүүлэх хэрэгтэй." Хэри анхааруулах мэтээр инээмсэглэн ширтэх залууд хандан хэлэхэд

"Эхлээд сайн хооллоцгооё." И Фан ширээний ард суухдаа ердөө ийн үг унагах нь тэр. Гаднаас шим тэжээллэг амтат зоогоор арвин тавцан зөөвөрлөгдөн орж ирэн хүрэн жижиг ширээ дорхноо дүүрч орхив. Хэри тэднийг харж шүлсээ залгиад ичгүүртэй нь аргагүй хоржигнох ходоодоо баясгахаар ширээнд нэгдлээ. Тэр дэргэд нь хэнбугай ч оршихгүй байгаа аятай ширээн дээрх зүйлсийг ховхлон юу ч үлдээлгүй чимхэлнэ. Харин залуу хормын дотор дундарсан хачирнууд болоод түүний хоосон аягыг хараад дахин хоол нэмж авчрахыг тушаахад хэдэн минутын дараа ширээ дахин дүүрлээ.

"Дахиад идээрэй." И Фан хачир ойртуулан хэлэхэд

"Нях., би цадчихлаа." гэж тэр цай оочлонгоо залхуйтаяа хэлэв.

"Чамайг Ши Фэнтэй хамт байгаа гэж сонссон юмсан. Надад хамаагүй л дээ, гэхдээ гайхамшигт эмэгтэй Ши Фэний оронд яагаад намайг хүсээд байгаагаа хэлээч." Хэри хайхрамжгүй хандаж буй мэт лавлах боловч нухацтай харцаар ширтэн асуулаа.

Харин залуу үг хаялгүй уруулд нь амсар нь тулсан шаазан аягаа доош тавьчхаад түүний гараас ч аягыг нь буулган энергийн хүчээр Хэриг дээш хөөргөн өвөр дээрээ суулгаад тэврэх нь тэр. Хэри энэ гайхшрам шидэт хүчинд одоо болтол дасал болоогүй хэвээр.

Залуу түүн рүү харан "Би тун тэвчээртэй хүн гэж хэлсэн шүү дээ, би хүлээх болно."

"Хөөх, чи хэзээ тэгж хэлсэн юм?" Хэриг тоомжиргүйхэн асуухад

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now