10. Ши Жин Нуан

2.9K 309 9
                                    


"Ааваа." Хэри түүний зүг гүйв.

Аав нь түүний толгойг илж "Зүгээр үү? Гарны чинь шарх яаж байна?" хэмээн Хэригийн боолттой гарыг харан асуулаа.

"Аан, хүлээгээрэй. Би таныг гянданд байгаа гэж бодсон шүү дээ?" Хэри асуухад

"Тэр бидний нэг төрлийн заль байсан юм. Намайг орлуулж өөр хүнийг тэнд хорьсон. Арван хоногийн өмнө ерөнхий сайдыг гэнэт ирэхэд бид намайг гянданд хоригдож байгаа гэж итгүүлэх хэрэгтэй болсон. Ерөнхий сайд ЛиАгийн холбоотнуудын нэг гэдгийг бид анхнаасаа мэдэж байсан. Тиймээс бид өмнө нь төлөвлөчихсөн байсан хэрэг. Эрхэм дээдэс хэрэгтэй мэдээллээ цуглуулж байх үед би нийслэлд буцаж очоод бүх юмаа бэлдсэн. Бас тэнд ерөнхий сайдын хуйвалдааны талаар эзэн хаанд мэдэгдсэн." Аав нь хэлээд тэр титэмт хунтайж руу харав.

Хэри хөмсгөө зангидан "Яагаад энэ төлөвлөгөөг мэддэггүй цорын ганц хүн нь би байдаг билээ?" хэмээн өөрөөсөө асуув.

"Эрхэм дээдэс минь, 2 хил бүрэн хамгаалалтад орсон. Мөн бид далайн эргийн ойролцоо дайчдаа байршуулсан байгаа." хэмээн жанжин хунтайжид айлтгав.

Нэгэн цэрэг эр хурдтай орж ирэн, нэг өвдөг дээрээ өвдөглөн ёслоод "Эрхэм дээдсээ, хөрш орны цэрэг арми хөдөлж эхэлснийг манай туршуул мэдэгдлээ." хэмээв.

"Миний бодлоор бид төлөвлөгөөгөө яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Жанжин та цэргүүдтэйгээ уулзаж, төлөвлөгөөнд нийцүүлэн тэднийг бэлтгэ. Жин харин надтай хамт яв. Надад чиний санаа бодол хэрэгтэй."

Канжүн ийн хэлээд яаран гадагш гарч, Хэри хунтайжийн хойноос дагах гэхэд эцэг нь түүнийг даруй зогсоох нь тэр.

"Нуан" хэмээн жанжин охиноо дуудан зогсоожээ.

Жанжин охиныхоо зүг алхаж түүнд ямар нэг юм өгөн "Ээждээ намайг түүнд хайртай гэдгийг минь хэлээд үүнийг өгөөрэй."

Хэри өгсөн зүйлийг хүлээж авалгүй түлхээд толгой сэгсрэн "Аав аа, та түүнд өөрөө хэл. Би явах хэрэгтэй байна. Амьд үлд! Аюулд ороход зугтахад ямар ч буруу зүйл байхгүй шүү дээ." Хэри титэмт хунтайжийг дагаж байх үедээ ингэж хэлэв.

Охиныхоо тушаалд жанжин амаа татгануулсаар үлдэж хоцоржээ. Түүний охин дахиад л байж боломгүй утгагүй зүйл ярьж байна. Яаж хүчирхэг улсын эрхэм нэр хүндэт жанжин дайны үеэр зугтаж болно гэж? Энэ чинь доромжлол байх болно шүү дээ. Тэр ширээн дээр байсан Хэригийн цүнхийг анхааралтай ажиглаж байгаад ээжид нь бичсэн захидлаа цүнхэнд шургууллаа. Үүний дараа тэрээр толгой өргөж эрхэмсэг гэгч нь алхаж, цэргийн салаагаа цуглуулад титэмт хунтайжийн тушаалийн дагуу бэлтгэлээ базаах ажилдаа орлоо.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now