13. Гү Игён

3K 327 27
                                    


Эмнэлэгт хүрэх замд Хэригийн амьсгал давчдаж хүндээр аахилан багтарч байв. Цээжинд нь бугиларах аймшигт өвдөлтөөс болж амьсгалж чадахгүй байгаа хэрэг.

Түргэний эмч нар тэр даруй түүнд хүчилтөрөгчийн аппарат зүүлгэсэн өгдөг бөгөөд машин эмнэлгийн гадаа ирэхэд дотогш түрэн оров. Тосож авах эмч, сувилагч нар түүнийг түргэний тасаг руу хурдтай түрэхдээ өвчтөний түүхийг асууж байлаа. Эрүүл мэндийн асуудлыг олж мэдэх нь яаралтай оношилгооны эхний алхам бөгөөд бас ямар эмчилгээнээс харшлахыг судалдаг юм. Туслах дасгалжуулагч залуу утсан дээрх түүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг цусны шинжилгээний эмчид бушуухан харуулах аж.

Тэдний өвчтөнд үзүүлэх анхны эргэлзээ батлагдав. Тэд аль болох хурдан оновчтой эмчилгээндээ орохыг зорино. Хэригийн нэр алдар хэдийн оргилд хүрсэн тул түүнийг даруйхан хүндэт VIP өрөөнд шилжүүлжээ.

Мину бол Тэмин шиг баян биш. Түүнийг найз залуу нь гэдгээ хэчнээн удаа хэлсэн ч нэмэр болсонгүй, сувилагчид түүнийг Хэритэй уулзахыг зөвшөөрсөнгүй. Харин Тэминий хувьд, түүнийг туслах дасгалжуулагчийн хамт Хэригийн байгаа өрөө рүү дагуулан явав.

Тэмин нүд нь аниастай ухаангүй унтах Хэриг харвал эмэгтэйн нүүр улайж, аман дээрх амьсгалын аппаратаас гадна гар, цээжин хэсгээр нь олон гуурснууд холбосон байлаа.

"Тэр зүгээр биз дээ? Одоо ямар байна?" Тэмин айж сандарсаар арай ядан эмчээс асуухад,

"Тэр анафилакс өвчтэй байна." гэж ахимаг насны чадварлаг эрэгтэй эмч хэлэх нь тэр.

Тэминий хөмсөг аймшигтай мушгирсан байлаа.
"Юу гэсэн үг юм?"

"Энэ нь бие махбодын амь насанд аюултай байдлаар системчилсэн хариу үйлдэл хийдэг дархлаа. Тэр ямар нэгэн зүйлд харшилтай байсан, тэгээд харшилсан зүйлээс болж бие нь хариу үйлдэл үзүүлсэн. Энэ маш аюултай. Магадгүй тэр идэж уух зүйлээсээ эсвэл өөр харшлах зүйлд хүрсэн байх." гэж эмч тайлбарлахад,

Тэмин туслах дасгалжуулагч руу эргэж харан "Та нар тоглогчоо юунаас харшилдгийг мэддэггүй юм уу? Тэр юунаас болоод ийм болчхов оо?"

Тэминий аймшигтай үхлийн харц туслах дасгалжуулагчийг амьдаар нь тамд илгээн хэрцгийлэн шарах мэт чичрүүлж, хөлөргөж байв.

"Бид юунаас харшилсныг нь хурдан олно оо." Туслах дасгалжуулагч ийн хэлээд шуудхан мөрдөн байцаагчтай холбогдохын тулд өрөөнөөс гарлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now