14. Гү Игён

3.1K 301 21
                                    


Төрөлх хотдоо ирээд Хэри онгоцны буудлаас гэр лүүгээ харихыг хүсэхэд Тэмин зөвшөөрсөнгүй. Тэр Хэригийн байрыг аль хэдийн зарагдсан гэх бөгөөд түүний бүхий л эд зүйлсийг өөрсдөө зориулж худалдаж авсан шинэхэн харш руугаа нүүлгэчихсэн гэх нь тэр. Ийнхүү Хэри сонголтгүй болж өнөөх шинэ харш руу залууг даган явах ба замдаа нүдээ эргэлдүүлэн санаа алдсаар байлаа.

Хотоос зайдуу хөл хөдөлгөөн багатай далайн эргийн ойролцоох харшид ирэхэд Тэмин түүнд хоёр давхар цагаан байшингийн гаднах загвар болон жижигхэн цэцэрлэг хүрээлэнг танилцуулах бөгөөд Хэри залхсан бололтой түүнийг зогсоолоо.

"Тэмин, боль. Чи надаас өөртэй чинь хамт амьдрах эсэхийг ч асуугаагүй шүү дээ." тэр бага зэрэг бухимдангуй хэлэн гараа цээжиндээ зөрүүлэхэд Тэмин алхахаа больжээ.

"Асуултад чинь хариулахаас өмнө үзүүлэх юм байна."

Тэмин ингэж хэлээд түүний гарыг атган яаравчлан байшингийн хаалга руу зүглэлээ. Хаалга онгойн дотогш орсон дайруд Хэри амаа ангайн цочирдох нь тэр. Тэр хойноо инээмсэглэн зогсох Тэмин рүү харан,

"Чи яаж ингэв ээ? Чи миний зочны өрөөг таслаад энд шилжүүлчихсэн юм шиг л байна. Тэр ханын цаас, миний аймшигтай буйдан бас хивс гээд бүгд байна шүү дээ." Хэригийн нүд томрон тэр бүх зүйлд хүрч үзэж байлаа.

Харин Тэмин түүний баяртай хөөрхөн төрхийг ажин инээмсэглэнэ. Тэр Хэрид хайртай гэдгээ ойлгосноос хойш түүний бүх өмч хөрөнгийг шинэ байшиндаа нэн даруй шилжүүлэхийг туслахууддаа тушаажээ. Хэриг хайхаар явдаг тэр өдрөө яаралтай байршил сайтай тохилог харш худалдаж аваад чадварлаг засварчдыг хөлсөлж Хэригийн байрны зочны өрөөг нэг бүрчлэн хуулбарлан бүтээхийг хүссэн юм. Харш дэлхийн аваргын тэмцээний үеэрх хэдэн долоон хоногийн турш бүрэн засагдаж дууссан.

Тэмин аажмаар түүн рүү алхан гараа бэлхүүсээр нь явуулан хойноос нь тэвэрлээ. Тэр Хэригийн хүзүүг зөөлнөөр энхрийлж эхлэв.

"Игён, би чамд хайртай. Надтай үүрд хамт үлдээч." Тэмин уруулаа хүзүүгээр нь гүйлгэсээр хэлнэ.

Хэри түүн рүү эргэн харах аж. Залуугийн хар бор тунгалаг нүд тун нухацтай байдлыг үзүүлнэ.

"Ойлголоо." Хэри болгоомжлонгуй зөөлөн хэлэн толгой дохив.

Тэмин түүний уруулыг үнсэж эхлэх ба сая л сэтгэл санаа нь тайвшрах шиг болов. Хайртай эмэгтэйнхээ хариултаас эмээж зүрх зориг нь чичирхийлж байсан бол түүнээс эерэг хариу сонссондоо жаргалд умбах шиг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now