13. Сүүлчийн даалгавар

2.6K 385 16
                                    


Юнхо залуу хөвгүүнийг хэрхэн титэмт хунтайж болон өсөн дэвшиж буйг гэрчлэх буй.

Тэрээр ээж гэх цолтой эмэгтэйн заналхийлэл дор харийн гүнжтэй ураг барилдаж, эхнэрийнхээ хайрт халамжит нөхөр мэт аашилна. Титэмт хунтайжийн хамгийн чухал гэмээр албан ёсны гэрлэлт нь гол эзнийхээ шаналал зовлонгоор шийтгэгдсэн өдөр байсан бөгөөд хайртай бүсгүйгээ татвар эм болгон ордны хажуугаар хаалгаар шивэгчин мэт оруулсан юм. Тэр түүнийгээ өргөөнийхөө эзэгтэй болгоно гэж мөрөөдсөөр ирсэн ч хувь заяа түүний хүслийг үл ойшоосон гэлтэй.

Ядаж түүнийг аюулт хавх шиг ордонд татвар эмээ болгохгүйн тулд сүйг цуцлах гэж чадах бүхнээ хийсэн. Түүнийг атаа хорсол, шунал, дүрэм журмаас хол сайхан амьдруулахыг хүсэж байлаа. Мэдээж хэрэг тэр өөрөөс нь илүү хайрлаж, хамгаалж чадах эр хүнийг олбол шүү дээ. Түүний нүдэнд өртөхгүй ч аюулгүй газар аз жаргалтай амьдарвал тэр сэтгэл хангалуун байх байв.

Хатан түүнийг хорлох гэж заналхийлж байсан түгшүүрт үеүдэд тэр сүй тавих эрхийг цуцлахын тулд бүх зүйлийг хийсэн. Харамсалтай нь эмэгтэйн тал үлдэхийг сонгосон юм. 

Түүнийг алсаас харах бүрд ханхүүгийн зүрх рүү том тэвнээр хэдэнтээ хатгаж байгаа мэт их өвдөлт ирж, цээжийг нь хурц сум хэмлэх шиг л болдог аж.

Ханхүү хэцүү бүхнийг умартан түүнтэй хамт алс хол руу зугтахаар нууцаар төлөвлөх үед хатан олж мэдээд жанжны охиныг дахин хордуулсан явдал тохиолдов. Ханхүү түүнийг харахаар гүйгээд очихыг хүсэх ч гүнж хатны тагнуул тул түүнээс алхам ч холдолгүй хараандаа байлгасаар. Яг л хунтайж нимгэн мөсөнд алхаж байгаа мэт ганц л буруу алхам хийвэл бүх зүйл сүйрчих байв. Хунтайжийн татвар эмээр ордонд орсон охины амь нас хатан хааны гарт хэврэгхэн шаар шиг атгагдах аж. Тиймээс хунтайж төлөвлөгөө гаргахдаа нухацтай ажиллах шаардлагатай.

Нэгэн өдөр хунтайж харьяат хүнээсээ хатныг жанжны гэр бүлийг худал гүтгэн цаазын ялд унагах гэж байгааг олж мэдэв. Үүний эсрэг тэрээр жанжны гэр бүлийг гэм буруугүйг нотлохын тулд хэнд ч мэдэгдэлгүй ганцаар нотлох баримтыг цуглуулж, тэдний гэм буруугүйг батлах аргыг олжээ. 

Тэр хайртай эмэгтэйгээ хэрэгт татан оролцуулахыг хүсээгүй учраас гэр бүлийнх нь нөхцөл байдлын талаар түүнд хэлсэнгүй. Нэг буруу алхам, улсын жанжны бүтэн овгийн хүмүүс алагдаж магадгүй байсан юм.

Ердийн амьдрал шиг ноёдын дунд эрх мэдлийн тэмцэл өрнөнө. Зарим язгууртнууд нөхөрсөг, гайхалтай дүр үзүүлэх боловч энэ нь тэд найзууд гэсэн үг биш.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now