1. Ван Люси

6.5K 485 2
                                    


Хэриг аажмаар нүдээ нээхэд цэлгэр том тансаг өрөө угтан авсаар тэрээр гайхшрах аж. Жижигхэн лааны суурин унжуургануудтай гэрлэн бүрхүүл хийгээд тэнгэрийг санагдуулам цайвар цэнхэр өнгийн тааз, алтлаг хээгээр угалзсан саарал хана нүдэнд шууд өртөж байв. Түүний хэвтэх ор нь таван хүнд хангалттай хүрэхүйц тансаг. Хэри өндийн орныхоо толгой дээр суугаад эргэн тойрноо удаанаар ажиглав.

"Энэ...хуурмаг зүйл байх ёстой" гэж бодсоор гуяа чимхэн үзвэл өвдөлт мэдрэгдэнэ. Түүний нүдэнд нулимс цийлэгнэсээр чичгэнэх гараараа амаа даран нулимсаа унагах аж. Тэр энэ бүгдийг хий хоосон үзэгдэл гэж бодсон ч тийм биш билээ. Энэ бүгд үнэн.

Мэгшин уйлж байсан түүний чихэнд өнөөх механик хоолой дуулдах нь тэр.

"Энэ ертөнцийн түүх суулгагдаж байна..."

Нүдний өмнүүр тодорхой дүр зураглалууд болон дурсамжууд үзэгдэж, Хэри энэ ертөнцийн түүхийн мэдээллийг хүлээн авч байхдаа сэтгэл хөдлөлөө удирдахыг хичээж байлаа.

Түүний энэ ертөнц дэх нэр нь Ван Люси бөгөөд Ван Хилл хувцас загварын компаний өв залгамжлагч, мөн ноён болон хатагтай И нарын өргөж авсан хүү болох 26 настай И Жоншинтой гэрлэсэн байх аж.

Жоншин бол өндөр, царайлаг, төрөлхийн суут ухаантан агаад И гэр бүлийн бизнес, зочид буудлын сүлжээг дэлхийн зэрэглэлийн шилдэг зочид буудал болгон хувиргасан хүн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жоншин бол өндөр, царайлаг, төрөлхийн суут ухаантан агаад И гэр бүлийн бизнес, зочид буудлын сүлжээг дэлхийн зэрэглэлийн шилдэг зочид буудал болгон хувиргасан хүн юм.

Тэдний гэр бүл Жоншин болон Люси хоёрыг албадан хүчээр сүй тавиулж, тэр тусмаа хоёр хүүхэдтэй болохыг шаардан дарамталсаар гэрлэснээс 10 жилийн дараа тэд Лисс, Тэү гэсэн хоёр хүүхэдтэй болох билээ.

Жоншин нь Люсигийн тарьдаг дуулиан шуугианыг нуун дарагдуулж байдаг бөгөөд түүний мэдээллийг гаргасан сурвалжлагчийг ажлаас нь халж, тэрхүү хэвлэл мэдээллийн газрыг хаалгаа барихад нь хүргэнэ. Гэвч нөгөө талаар Люси үргэлж Жоншинд дургүйцлээ илэрхийлэн шөнийн цэнгээний газар, үдэшлэгүүдээр хэсэн зугаацаж байдаг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now