11. На Лена

3.8K 339 10
                                    


Хэригийн мэдээгүй зүйл нь Жэе Пак Ленад сайн ханддаг цорын ганц хүн байсан юм. Тэд урьд нь бага насандаа уулзаж байсан. Шөнө дунд Жэеийн гэр бүл харш руугаа явж байх замд өршөөх, энэрэх сэтгэлгүй дээрэмчид отож байжээ. Харамсалтай нь түүний гэр бүл чинээлэг учир эцэг эх нь амьд үлдэж чадаагүй бөгөөд Жэе шархдан ганцаар үлдсэн аж. Харин тэр замаар өнгөрч явсан Лена хүүхдийн сөөнгөтөн ёолох дууг сонссон юм. Тэр даруйхан дууг дагасаар өнөөх газар ирвэл сүйрсэн сүйх тэрэгний ойролцоо хэдийн амьгүй болсон хоёр цогцос газар хэвтэж байхыг харав.

Лена сүйх тэрэгний ардаас гарах намсаж буй дууг сонсоод очиход арван настай шархадсан хүү үхэхийн даваан дээр хэвтэж байлаа. Лена түүнд туслахаар яаран гэр лүүгээ аваачив. Тэр гэр бүлийн эмчээ дуудан хурдан хүүд туслахыг гуйв. Шархыг нь боон эмчийг явсны дараа Лена шөнийн турш түүнийг сахин суужээ. Харин хүү сэргэсэн даруйдаа эцэг эхээ нэхэн хайж, цурхиран уйлав.

Лена түүнийг тэвчээртэйгээр дэмжиж, түүнд анхаарал халамж тавих боловч түүнд тохиолдсон аймшигт шөнийн явдлаас улбаалсан сэтгэлийн шархыг нь дээрдүүлэх боломжгүй байлаа. Тэгээд хүүгийн сэтгэлийн зовнилыг даван туулахад туслах хэн нэгнийг хайхаар шийджээ. Гэхдээ Лена тийм ч удаан хайгаагүй юм. Тэр олон жил, олон үеэрээ сурвалжид гэр бүлийнхэнд нь үйлчилж буй хосыг мэддэг байсан юм. Тэд яг л Ленагийн гэр бүл шиг халуун дотно байсан бөгөөд түүний хүссэн бүх зүйлийг хийх дуртай байв.

Урьд нь тэд өөрсдийн овгийн хүмүүсээс хөөгдөөд зовж зүдрэн үхэхийн ирмэгт тэдэнд авралын гараа сунгаж, хүлээн зөвшөөрсөн цорын ганц цус сорогчдын гэр бүл нь Ленагийн өвөг эцэг байлаа. Энэ нь тэдний На гэр бүлд үнэнч шударга, чин сэтгэлээсээ үйлчлэх шалтгаан болсон хэрэг. Тиймээс Лена тэднээс эргэлзэлгүйгээр Жэеийг сайн өсгөж чадахыг асуухад тэд баяртайгаар санал нэгдэн өргөж авав. Хүүхэдгүй байсан болохоор Жэеийг өөрсдийн төрсөн үр мэт халамжилж байв.

Жэе Пак өсөж томроод худалдаачин болж, хот бүрийн нууц бүлэглэлийг байгуулахад Лена түүний төлөө бүх зүйлийг нууцаар хангаж байжээ. Жэед огтхон ч Ленагийн талаар дурсамж байгаагүй бөгөөд загалмайлсан эцэг эх нь Ленаг нас барах үед л түүнд бүх үнэн учрыг цухайлав. Амийг нь аварсан ачтан, амжилтад хүргэсэн эмэгтэйн талаарх үнэнийг мэдээд тэр ердөө л сэтгэлээр унасан юм.

Харин Хэригийн шилжиж ирсэн энэ амьдралд тэр Ленагаас өвөрмөц сэтгэл хөдлөлийг мэдрэх үедээ хэн болох, түүний ар гэрийн байдлыг судлахаар нууцаар хүн илгээсэн аж. Гэтэл түүний загалмайлсан эцэг эх энэ тухай сонсоод Ленагийн бүх зүйлийг хэлж өглөө. Жэе Пак бүрэн цочирдож орхив. Түүнийг хүчээр хулгайлахдаа шархдуулж, хор хөнөөл үзүүлээгүйдээ бурхандаа талархан баярлажээ. Тэр үеэс хойш Жэе эргэлзээгүйгээр Хэрид цэцэг болон бэлэг сэлт илгээх болсон юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now