3. Гү Игён

2.9K 322 20
                                    


Хэри Тэминий хэлснийг сонсон үл ялиг мушилзана. Тэд ойролцоох шөнийн цэнгэний газар луу зүглэсэн болохоор богино хугацаанд зорьсон газартаа хүрчээ. Хэри алдартай тул зүсээ хувирган малгай өмсөж, нүдний шил зүүсэн байлаа. Биеийн эзэн ч аливаа асуудал, хэрэг төвөгт орооцолдох дургүй, олны анхаарлыг татахыг хүсдэггүй аж. Хоёул бэлэн болж машинаас буугаад дотогш алхан оров.

Оройн зургаан цаг арай эрт учир баарны эргэн тойронд цөөхөн хүн үзэгдэнэ. Хэриг хувийн VIP өрөө захиалахыг хүсэхэд золоор сул өрөө тэдэнд бэлэн байв. Тансаг өрөөнд тухалсны дараа хоёр үйлчлэгч бүсгүйг дуудан амтат дарс, алкоголийн төрөл болон хачир зууш зэрэг зүйлсийн ​​захиалга өгчээ.

Өрөөнд байх хугацаанд Хэри гутранги залуугийн өрөвдөм яриаг чих тавин анхааралтайгаар сонсож, давхар тайвшруулж байв. Харин Тэминий хувьд шархалсан сэтгэлээ дэвтээн архи уусаар. Шөнийн төгсгөлд Хэри эрүүл ухаантай хэвээр байх аж.

"ХИК-намайг түүнд хайртайг мэднэ биз дээ-ХИК-бид хамтдаа тийм удаан хугацаанд хамт байсан байхад...тэр надаар зугаагаа гаргачхаад хаячихлаа-ХИК" Тэмин зогьсуулсаар түүнд наалдан гунигтайгаар тайлбарлана.

Хэри тэвчээртэйгээр түүнд шаналсан сэтгэлээ тайтгаруулах боломжийг олгож, хурхирах чимээ сонсогдох хүртэл хэдэн минут үргэлжлүүлэн чимээгүй сонссоор байжээ.

Тэр толгойгоо сэгсрэн ам нээв.
"Чи хэн нэгэнд бүхнээ зориулж байхад тэр нэгэн чинь чиний толгой дээр гишгэж байгаа нь гунигтай юм..." ийн хэлснээ тэр дуугаа чангалан Тэминийг сэрээх гэж оролдлоо.

"Тэмин, сэрээрэй! Бид чамайг гэрт чинь хүргэж өгөх хэрэгтэй байна."

Залуу нойрмоглон сүүмийх нүдээ арай ядан нээнэ.

"🎵ХИК-Би Рэйнтэй баймаар байна, бас хамтдаа хайр🎶хийхийг хүсэж байна.🎶ХИК-Рэйн! Би чамд хайртай. Би чамд хайртай🎵Гэтэл яагаад?-ХИК-Яагаад?🎶" Залуу нүдээ хагас анин хөмсгөө өргөөд дуулж эхлэх нь тэр.

Хажууд нь суух Хэри нулимсаа гартал инээхийг хүснэ. Түүний ертөнцөд Тэмин нь Юүнхо байвал хэр инээдтэй байх бол гэх саваагүй бодол ургуулж байлаа. Хэрвээ тийм байвал магадгүй тэд сайн найзууд болох ч юм билүү. Гэхдээ энэ бүхэн ердөө хүсэл төдийхөн биз, жинхэнэ ертөнц дээр хэзээ ч байх боломжгүй явдал.

"Хээе, сэрээрэй!" Хэри түүнийг сэргээхийг хичээн сэгсэрсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Залуу хөл дээрээ ч бүрэн тогтож чадалгүй, ухаангүй болтлоо согтсон байлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now