1. На Лена

5.1K 370 36
                                    


Хэри нүдээ нээгээд эргэж харвал том оврын ачааны машин түүнийг чиглээд хурдтай ирж байлаа. Тэр хөлөө хөдөлгөн бултахыг хүссэн ч чадсангүй. Хол зайд шидэгдэн дайруулах ба бүүдгэр тэнгэрийн доор хүйтэн цементэн замыг час улаан халуун цусаараа будан, хараа нь бүдгэрсээр нас баржээ.

Дахин сэргэхэд тэр нүдээ болгоомжтойхон удаанаар нээгээд эргэн тойрноо харав. Европын сүрлэг бахдам үзэсгэлэнтэй өрөө түүний харцанд тусна. Энэ орчин Хэригийн айдсыг хүргэж, багахан сэтгэлийг нь түгшээжээ. Удалгүй механик дуу хоолой ярьж эхэллээ.

"Энэ ертөнцийг түүхийг байршуулж байна..."

Энэхүү дэлхий нь дундад зууны үеийн отоме тоглоом юм. Хоёр дахь эмэгтэйн алдар нэр нь На Лена бөгөөд Ланна хэмээх их гүнгийн охин билээ. Лена нь 'Би чамайг үүрд хайрлана' гэж нэрлэдэг отоме тоглоомын эсрэг талын дүр юм.

Хэри эдгээр үгсийг сонсоод зогсохыг хүсэв.

"Хүлээгээрэй? Юу?" гэж Хэри механик хоолойгоос лавлан асуухад өнөөх механик хоолой хариу өгсөнгүй. Үүний оронд түүхийг үргэлжлүүлэн өгүүлсээр байх аж.

Лена бол энэ ертөнцөд шилжиж ирсэн 25 настай энгийн нэгэн албан байгууллагын ажилчин хатагтай. Тэр "Би чамайг үүрд хайрлана" номын үнэнч уншигч байсан. Тоглоомын талаарх мэдлэгээсээ болоод тэр хорон муу санаат дүрийн ​​хувь тавиланг өөрчлөхийг хичээсэн. Үр дүн нь түүхийн чиг шугамыг эвдэн өөрчилж, гол дүрийг үхэлд хүргэж төгсгөх явдал юм. Одоо бол Хэри хоёр ертөнцөд шилжиж ирсэн гэсэн үг.

"Тийм дээ тийм тийм тийм, тэгээд отоме тоглоом гэж бас юу юм бэ дээ?" хэмээн Хэри үл тоомсорлосон өнгөөр асуулаа.

"Өөх, өршөөгөөрэй хөтчөө, бид танд орчин үеийн Ленагийн дурсамжийг өгөхөө мартчихаж." гэж механик дуу хоолой хэлэв.

Мэдлэгийн урсгал Хэригийн толгойд шуудхан зурайн орж ирэв.

Отоме нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд чиглэсэн, түүх дээр суурилсан видео тоглоом юм. Ерөнхийдөө гол зорилго, даалгавраа биелүүлэхээс гадна эмэгтэй тоглогч нь хэд хэдэн царайлаг эрэгтэй дүрүүдтэй романтик харьцаанд орж, гол дүрийн залуутайгаа үүсэх хайрын холбоогоо илүү хөгжүүлэх явдал аж.

Хэри отоме тоглоом гэж юу болохыг ойлгочхоод хэлгүй болсон мэт л дуугүй суусаар байлаа.

Энэ удаагийн даалгаврын хамгийн чухал зүйл нь Ленагийн нөгөө ертөнцөөс шилжин ирснээс өмнөх буюу хуучин Ленагийн хүслийг биелүүлэхийг шаардлагатай.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now