9. Жаслин

3.4K 297 5
                                    


Хэри сонссон зүйлээсээ болж хөмсгөө зангидав.

"Энэ амьтан яагаад хүнд асуудал удаж байдаг юм бэ? Оох! Жаслин, хэрвээ чи энд байсан бол миний оронд юу хийх байсан бэ? Би үнэхээр цөхөрч байна." гэж Хэри дотроо бодлоо. Хэсэг хугацааны дараа тэр өөрийн оргонож байсан агуйгаа дурсаж ганцаараа байх үе болон цөөрмөө маш их санаж буйгаа мэдрэв.

"Ойлголоо, маргааш би агуй руугаа буцаж очихыг хүсэж байна." хэмээн хариулаад Вонугийн хийсэн шөлийг авлаа.

Шөлийг амсаж үзээд түүний хоол хийх чадвар ахисныг сайшаажээ. Харин Вону нүүр дүүрэн мишээгээд сүүлээ годгонуулан хөдөлгөж, хайртай хүнийхээ магтаалыг хүртсэндээ баярлав.

Тэр Хэриг саналыг нь хүлээн зөвшөөрсөнд туйлын их жаргалтай болсон. Гэсэн ч хариу үйлдлээ нуухыг хичээсэн юм. Үнэндээ зүүлт анхнаасаа түүний биед байсан билээ.

Тэр зүүлтийг Жүхоныг шархадсан үед олсон. Тэгээд өвөрмөц төрлийн чулуу байсан тул хадгалахаар шийдсэн юм. Харин Хэриг зүүлтний талаар ярихад бүсэлхийн хажуу талдаа зүүж байсан тэрхүү зүүлтийг түүнээс нуухын тулд бор жижиг хүүдийнд сэм хийсэн. Тэр агуйд Хэриг харах үед зүүлтийг ч мөн дулаан ялгаруулан гэрэлтэж байгааг анзааралгүй өнгөрч чадаагүй.

Агуй руу буцаж очихыг хүсэлтийг нь Вону зөвшөөрөв. Дараагийн өдөр тэд агуйг зүглэх бөгөөд амсар дээр нь ирэхдээ дотроос нь үймээн самууны шуугиан сонслоо. Хэри шуудхан ирвэсийн нуруунаас үсрэн буугаад өөрийн майхан байгаа газар луугаа гүйв. Тэртээх газарт нь таван эр майхныг нь хэмхэлж, хоолыг нь идэж байх нь тэр. Хэри тонуулчдыг хараад уур нь дээд цэгтээ хүрч, орилж хашхирч эхэллээ.

"Бохир заваан юмнуудаа миний эд зүйлсээс савраа татацгаа!!!" Тэр уурлаж хашхирахдаа ташааныхаа хажууд зүүсэн хутгаа сугалан гаргаж ирэх нь тэр.

Эрчүүд арагшаа эргэж харан хутга барьсан эмэгтэйг сонжиход Вону тэдний зүг ширүүн архирч эхлэв.

Таван эр даруй бар болж хувираад тулааны байрлалаа авлаа.

Хэдэн сарын шаргуу хөдөлмөр нь сагсуу барсын уланд гишгэгдэхэд Хэригийн уур хилэн оргилон ундарч, тэднийг ихээр үзэн ядна. Барын нэг түүн рүү довтлон урагшлахад Хэри хөлийн зөв байраа аван түүнтэй халз тулахад бэлдэнэ. Түүний хүч чадал бартай харьцуулшгүй сул дорой ч барыг сул талыг нь ашиглаж хүчин мөхөстүүлж чадах билээ. Тиймээс тэр шаламгай гэгч нь хутгаа тавхай руу нь зоож түүнийг шархдуулав.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now