12. На Лена

4K 338 15
                                    


(+++)❗️

Арван минут алхсаны дараа Хани гэртээ ирэв. Түүний байшин Хэригийн гэртэй нэлээдгүй ойрхон билээ. Тэр хаалганыхаа өмнө ирээд халааснаасаа түлхүүрээ хайна.

"Хог гэж, түлхүүрээ хаана хийчихсэн билээ." тэр түлхүүрээ олохгүй мунгинаж байхад гэнэт хэн нэгэн хаалгыг зөөлхөн нээлээ.

"Хайрт минь би... Юу болсон бэ? Чи согтуу байгаа юм уу?" Эрэгтэй хүний ​​хоолой сонсогдох нь тэр.

Тэр Ханигийн улаа бутарсан царайг нэлээн удаан ширтэх бөгөөд түүний амьсгалаас архины үнэр сэнгэнэж байлаа. Гэхдээ Хани улам илүү сэтгэл татам харагдаж байсан юм.

Хани урдаа зогсох царайлаг залууг хөмсгөө өргөн нүдээ бүлтийлгэн хараад дараа нь харцаа ширүүсгэв.

"Чи яаж гэрт минь орж ирсэн юм?" хэмээн асуухад

"Үнэндээ чи өнөө өглөө хаалгаа онгорхой орхичихсон байсан." гэж Никкүн хэллээ.

Хани дотогш ороход Никкүн хаалгыг болгоомжтой хаана.

"Нээрэн үү? Хнн. Би хаалгаа сайтар түгжсэнээ баталж чадах л юмсан... Тэгээд ер нь чи яагаад энд байгаа юм бэ?" Хани дахин асуулт тавив. Тэр хэдий согтсон ч эрүүл ухаанаа тэр чигтээ алдаж, эргэцүүлэн бодох чадвараа арай ч гээгээгүй юм шүү.

Никкүн тухтай гэгч нь хаалга налан зогсох Хани руу ойртоод урд нь тулж зогсох нь тэр.

"Хани, чи надад үнэхээр их таалагддаг. Би чиний амраг эсвэл түүнээс илүү... би нөхөр чинь болохыг маш их хүсэж байна." гэж хэлээд Никкүн аажмаар түүний нүүр лүү ойртож байлаа.

"Никкүн со...." Ханиг бараг л ярьж эхлэхээс нь өмнө Никкүн түүний уруул дээр өөрийн уруулаа буулган үнсчихэв.

"Умм" Никкүн түүний шүүслэг уруулыг амтлахдаа дуу алдахгүй байж чадсангүй. Тэр бүхэл өдрийн турш түүний амтлаг уруулыг хэчнээн гайхалтайг бодон төсөөлж байсан юм. Төсөөлөл нь түүнийг солиорохын ирмэгт ч хүргэжээ.

Ханигийн толгой будлиж байсан ч Никкүнийн халуухан үнсэлтэд хариу өгч эхлэв. Эв хавгүй ч үнсэлтэнд нь өгсөнд Никкүний сэтгэл хөөрч, догдлон инээмсэглэнэ. Тэр Ханигийн уруулыг сорон хэлээ аажмаар оруулахад Хани аяархан дуу алдан гиншив. Никкүн түүний уруулыг дур тачаалтайгаар шунаглан үнсэх явцдаа Ханигийн бэлхүүс, ташаагаар гараа гүйлгэн илнэ. Тэдний уруул амьсгаагаа дарах гэж салах ч удалгүй ахин нийлэх аж. Никкүний уруул мөс шиг хүйтэн байсан ч Ханигийн уруулыг зөөлөн энхрийлэхэд таашаалын гал асаж буй мэт байлаа. Хани ухаан санаагаа самууруулан түүнд хэдийн уусан шунажээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now